Т.Мөнхсайхан: Хэдий хүртэл ард иргэдээ "Та нар өвдөөд бай. Бид эмчлээд байя" гэдэг бодлогоор явах юм бэ

С.Гандэлгэр
2024/10/29

ЭМ-ийн сайд Т.Мөнхсайханаас ЭМД-ийн санхүүжилтийн тогтолцооны асуудлаар тодрууллаа. 

-Сэргийлж болох өвлөлөөр өвдсөн тохиолдолд төлбөрийг ЭМД-аас бус иргэн өөрөө төлдөг тогтолцоо руу шилжих асуудлыг та хөндсөн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч ? 

- Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлын үеэр Д.Үүрийнтуяа гишүүний асуултад хариулсныг зарим хүмүүс буруу ойлгоод байх шиг байна. Тодорхой жишээгээр тайлбарлавал хүмүүс ойлгох байх. 
Жишээ нь манай улсад шүдний өвчлөлийг ЭМД-аас санхүүжүүлж, эмчлээд байгаа. Хэн нэгэн иргэн өөрийн хариуцлагаас болоод шүд нь өвдсөн тохиолдолд та бидний даатгалын мөнгөөр санхүүжүүлж эмчлээд байна шүү дээ. Тэгэхээр амны хөндийн эрүүл ахуйгаа сахих, шүдээ угаах чинь хувь хүний хариуцлагын асуудал шүү дээ. Ямар нэгэн агаарын бохирдол, бусад хүчин зүйл нөлөөлөхгүйгээр хувь хүнээс шалтгаалах зүйл. Тийм учраас энэ төрлийн өвчлөлийг ЭМД-аас санхүүжүүлдгийг больё. ОУ-д ч шүдний өвчлөлийг ЭМД-аас санхүүжүүлдэггүй. Бас нэг жишээ дурдахад манай улсад бөөр шилжүүлэн суулгах мэс засал 60-70 сая төгрөгийн өртөгтэй. Тэрний 3-4 сая төгрөгийг иргэн гаргадаг. Гэтэл нэг удаа бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэчхээд архи, тамхины хэрэглээгээ зогсоогоогүйгээс дахин мэс засал хийлгэх шаардлагатай болдог тохиолдол байна. Ингээд гурван ч удаа бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн хүн байна. Мэдээж эхний удааг ЭМД-аас санхүүжүүлж болно. Хоёр дахь нь бол хувь хүний хариуцлагын асуудал. Энэ хариуцлагагүй тохиолдолд дахин дахин өндөр өртөгтэй санхүүжилт өгөөд байх ёстой юу үгүй юу гэдэг асуудлыг л ярьж байгаа юм. Тэгэхгүй бол бүхий л төрлийн өвчний эмчилгээний төлбөрийг ЭМД-аас олгоод байна. Энэ нь өөрөө ард иргэдийн эрүүл амьдрах хэв маягийг сонгоход нь сөрөг нөлөө үзүүлээд байгаа гээд олон улсад энэ чиглэл рүү явчихсан. 

-Тэгэхээр одоогийн санхүүжилтийн тогтолцоог халж, хариуцлагажуулах жишигт шилжинэ гэсэн үг үү ?

Ер нь аажмаар саяны хэлсэн шиг сэргийлж болох өвчлөлийг зөв амьдралын хэв маягаар сэргийлдэг энэ тогтолцоог бий болгохгүй бол хэдийг хүртэл ард иргэдээ "өвдөөд бай. Бид эмчлээд байя" гэдэг бодлогоор явах вэ гэдэг асуудлыг ярьсан юм. Энэ мэдээж нэг өдрийн дотор хэрэгжихгүй. Энэ бодлого хэрэгжлээ гээд ЭМД-ийн сан дахь мөнгө нэмэгдэхгүй. Эргээд эрүүл мэндээ анхаардаг хариуцлагатай хэв маягийг бий болгох чиглэлд явахаас өөр арга байхгүй. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.255
    2024/10/30

    Ovdogui daatgal ashiglagui olon hun bga mngiigni butsaaj og of ,ene l shudragan

    Хариулах
  • 66.181.161.255
    2024/10/30

    Za yarishig .harinch ard rumen chadvargui emch nart mngo,tsag urj bn bn.chadvargui gehed aeail bga shu shu

    Хариулах
  • 103.57.95.206
    2024/10/30

    зөв шүү иргэний хүний өөрийн үүрэг гэж байдгийг мартаад эрхээ эдлэх тухай л ярих болж дээ

    Хариулах
  • 103.168.34.210
    2024/10/30

    baba bolgood gej yrihiin umnu uuriin deer door 2 tolgoigoo sn ajiluul !

    Хариулах
  • 122.201.31.169
    2024/10/29

    Уг нь санаа нь зөв гэхдээ амны хөндийн ариун цэвэр мянгантаа сахиад хариуцлагагүй шаардлага хангахгүй хятадын хулхи чихэр болон бусад хүнсээ хилээр оруулахаа больчих.Хүүхдийн шүдний өвчлөл маш их байна үүнийг яах уу?Манай эхнэр Эрээнээс бараагаа татдаг баатар болоод л яваад байсан ирэхдээ доодохоо баба болгоод ирсэн яаж заргалдах уу?сайдаа энэ алцгарыг битгий эмчил хамар нь унаг муу идда

    Хариулах