Омни Капитал ББСБ-ын дэвшилтэт шийдэл болох Omnicars.mn урьдчилсан танилцуулгаа хийлээ

Х.Есү
2024/11/14

Omnicars.mn нь "Одоо онлайнаар" уриа үгтэйгээр зах зээлд нэвтрэхээр бэлтгэж байгаа бөгөөд автомашинтай холбоотой бүх үйлчилгээг нэг дороос авч болох боломжтой Монголын анхны нэгдсэн портал сайт юм. 

Нийт 180 орчим автомашин борлуулагчдыг урьж оролцуулсан  Энэхүү вэбсайтын урьдчилсан танилцуулга болох Omnicars эвент нь 11-р сарын 12-ны өдөр One Event Hall-д амжилттай болж өндөрлөлөө.

Omnicars.mn-ын санал болгож буй гол шийдлүүд нь:

- Автомашин борлуулагчид болон иргэд өөрсдийн автомашин борлуулах зар мэдээллийг оруулах;

- Автомашинуудын зах зээлийн хамгийн бодит үнэлгээг тус веб сайтаар дамжуулан хийлгэх боломжтойн дээр;

- “Омни Капитал” ББСБ-н автомашины зээлийн эрхээ 5 минут хүрэхгүй хугацаанд байгаа газраасаа онлайнаар тогтоолгох;

- Автомашинтай холбоотой үйлчилгээ үзүүлэгч даатгалын компани, засвар үйлчилгээ, сэлбэг худалдаа болон угаалгын газрууд гэх мэт байгууллагуудын мэдээлэл;

- Автомашинтай холбоотой цаг үеийн болон зах зээлийн үнийн хэлбэлзэл зэрэг зөвлөгөө мэдээллүүд байнга шинэчлэгдэн орж байх юм байна. 

Тус веб нь 12-р сарын эхээр бүрэн ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд, бүрэн ашиглалтад орсноор иргэд болон байгууллагуудын цаг хугацаа, зардлыг хэмнэх маш дэвшилтэт шийдэл болж чадах талаар зохион  байгуулагч талаас онцоллоо. Учир нь  автомашин худалдан авахад багадаа 3 хоног шаардагддаг ажлыг гэрээсээ онлайнаар 30 минутад шийдэх боломжийг олгож байгаа юм байна.

Омни Капитал ББСБ-н хувьд одоогоор уламжлалт зээлээс гадна, Мони цахим зээлийн аппликейшн, Keep санхүү бүртгэлийн апп зэрэг финтек бүтээгдэхүүнүүдийг санхүүгийн зах зээлд нэвтрүүлээд байгаа бөгөөд цаашид хэрэглэгч, харилцагч нартаа  бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү үр ашигтай, энгийн, хялбар байлгах үүднээс шинэ технологийн шийдлүүүд, бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэн ажиллаж байна.

Иймд иргэд бид бүгдэд тэдний дараагийн дэвшилтэт шийдэл болох Omnicars.mn веб сайтын бүрэн ашиглалтад орох хугацааг хүлээх л үлдлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.36
    2024/11/21

    Машиныхаа зээлийг хугацаанд нь төлчихөөд төлсөн банкны баримт нь байхад маргааш нь 1 хоног хэтэрлээ төлбөрөө хийнэ үү гээд байх юм. Ямар учиртай юм бэ?.

    Хариулах