Э.Болормаа: Томилолтоо амжилттай дуусгаад дуудсан газар нь "гутлаа тослоод" очно оо

Т.Отгонсувд
2025/11/20

УИХ-ын гишүүн Э.Болормааг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэл цахим орчинд гарсан. 

Тодруулбал, Түүний сонгуулийн зардалд хандив өгсөн компани нь гадны улсын хөрөнгө оруулалттай байгаа талаар хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаа өөрийн цахим хуудастаа тайлбар хийжээ. 

Тэрбээр "Энэ өдрүүдэд Бразил Улсын Белем хотод болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын конвенцийн талуудын 30 дугаар бага хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцож явна.

Эзгүй үеэр дахиад л над руу чиглэсэн улс төр, сошиал харлуулалт эрчимжээд эхэлж. Хулгайч хүн хулгайгаа нуухдаа бусдыгаа "хулгайч" болгон шошголдог.

Томилолтоо амжилттай дуусгаад дуудсан газар нь "гутлаа тослоод" очно оо. Эцэст нь үнэн л ялдаг гэдэгт итгэсээр байна. Надад нуух хаах зүйл үгүй.

Төр, түмнийхээ төлөө шударга дуугарч ажилласныхаа хариуд нь "ах нар"-ынхаа дарамт, шахалт, улс төрийн хорны золиос болдгийг тод томруунаар мэдэрч байна.

Албан тушаал, эрх мэдлээрээ залуучуудаа нухчин дарахын оронд тулгамдсан олон асуудлууддаа анхаарвал дээр сэн. Та хэд улс төрийн хор найруулаад сууж байхад цаана чинь дэлхий гэрлийн хурдаар хөгжиж байна" гэжээ. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.147
    2025/11/28

    зайлуулчихаасай

    Хариулах
  • 103.212.163.233
    Өчигдөр

    Тархи нь хүртэл буруу сэтгэж бх нь хөөрхий. Зугаалж явж байж… Төсвийн асар их мөнгөөр тоглон яваа аялал амжилтгүй болно гэж бх уу? Хар массыг яаж ч даапаалж дооглосон яахав гэж бүр итгэчихсн…? Аан? Дэндүү юм.

    Хариулах
  • 103.57.93.182
    2025/11/21

    Тэг дээ охин минь нэрээ цэвэрлэж ав

    Хариулах
  • 202.126.90.104
    2025/11/21

    126 байгаа хэдэн залуус эцэг эхийн мөнгөөр гадаадад хэл сурснаас биш монгол гэсэн сэтгэл түйч байхгүй сда нар,бас жагсаалтаар гаргахаа болих хэрэгтэй олиггүй сда нар жагсаалтад орж байнаа

    Хариулах
  • 202.9.46.208
    2025/11/20

    Ард түмэн бол цагаан цаас юу гэж хэлсэн ч болно, Уагаан цаасан дээр юу дуртайгаа эрээчсэн болно гэж сонгуулийн үеэр МАН-ын хааллтай хуралдааны үеэр ярьман юм бишүү энэ авгай.

    Хариулах