Хамгийн дуулиантай “Ертөнцийн мисс” шалгаруулалтын ялагч өнөөдөр тодорно

Zuv.mn
1 цаг 25 минутын өмнө

Тайландад болж буй “Ертөнцийн  гоо бүсгүй 2025” шалгаруулалтын финалын шат өнөөдөр болж ялагч тодорно. 

Энэхүү шалгаруулалт нь дэлхийд хамгийн нэр хүндтэй хоёр шалгалтын нэг боловч зохион байгуулагч, шүүгч, оролцогчидтой холбоотой асуудлуудаас болоод түүхэнд хамгийн дуулиантай гэж тэмдэглэгдэх болзлоо нэгэнт хангаад байна.

Шалгаруулалтын эхэнд Тайланд дахь зохион байгуулах хорооны дарга нь бүсгүйчүүдийг олон нийтийн сүлжээндээ мэдээлэл оруулсангүй гэж уурлан Мексикийн гоо бүсгүйг “тэнэг” гэж доромжилсон асуудал гарсан.

Дараа нь шалгаруулалтын шүүгчдийн нэг Омар Харфуш шалгаруулалтад орж буй 136 улсын төлөөллөөс финалд шалгарах 30 бүсгүйг аль хэдүйнэ сонгосон байсан, тэдний нэг нь шүүгчдийн зөвлөлийн даргатай амрагийн холбоотой гэж мэдэгдэн шуугиан тарьсан юм.

Түүнийг шүүх бүрэлдэхүүнээс хассан ч тэрбээр мэдэгдлээ үнэн гэж баталж, шалгаруулалт дууссаны дараа байгууллагыг шүүхэд өгөхөөр төлөвлөж байгаагаа зарласан. Тэрбээр “Хороо над руу залгаж, "Энэ охиныг хас", “Тэр охиныг хас” гэх мэтээр хэлж эхэлсэн. Бид бас өөр нэг яриа өрнүүлсэн бөгөөд тэд надад жишээлбэл, санал огт өгөх ёсгүй улсууд байдаг гэж хэлсэн" гэж Омар хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна