Чуулганы өнөөдрийн хуралдаанаар МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар сонгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар сонгохыг чуулганы хуралдаанд оролцсон 97 гишүүний 80 нь дэмжив. Ингэснээр Н.Учрал 38 насандаа Парламентын даргаар ажиллахаар болов. Тэрбээр эл албан тушаалд хамгийн залуудаа сонгогдсон хүн болж буй юм.
Мөн түүнийг УИХ-ын дарга болсонтой холбоотойгоор Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдыг шинээр сонгох шаардлагатай болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна