"Гермес" төвийн урд төмөр замыг нүхэн гарцтай болгох ажил 50 хувьтай үргэлжилж байна

Zuv.mn
2025/11/21

Төмөр зам, автозамтай огтлолцдог байршлуудад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, автомашины нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж, бүтээн байгуулалт үргэлжилж байна.

Төслийн гуравдугаар байршил болох “Гермес” төвийн урд, төмөр замын зоорийн нүхэн гарцын төслийн их биеийн бүтээцийн бэлтгэл ажил хийгдэж байна. Тус байршилд түлхэх технологи ашиглан нүхэн гарцын их биеийн бүтээцийг төмөр замын суурь бүтээцийн доор байрлуулж буй бөгөөд гүйцэтгэл 50 гаруй хувьтай явагдаж байна. Түлхэх технологийг ашигласнаар галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахгүйгээр бүтээн байгуулалтыг шуурхай гүйцэтгэх давуу талтай юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.144
    2025/11/23

    Nyamka ch zusen zuileer bujignuulj baina daa amjilt husie

    Хариулах