Сибирийн тайгад сураггүй алга болсон Ирина Усольцевагийн хүү гэр бүлээ эмьд мэнд гэж итгэсээр байна

Х.Батсайхан
1 цаг 24 минутын өмнө

ОХУ-ын Красноярск мужийн тайгад зугаалж яваад сураггүй алга болсон Усольцевын гэр бүлийнхнийг Монголын хил давсан байж магадгүй гэж таамаглаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэдний арга болсон газраас Монголын хил хүртэл 900 км бөгөөд гэр бүл алга болоод сар орчим болсон нь ийн таамаглахад хүргэсэн байдаг.

Тэгвэл алга болсон гэр бүлийнхнийг эрэн хайх ажиллагаа Красноярскийн тайгад үргэлжилсээр байгаа аж.

Алга болсон гэр бүлийн эхнэр нь болох Ирина Усольцевагийн хүү Данийл Баталов гэр бүлийнхнийгээ амьд гэдэгт итгэсээр байгаагаа хэвлэлд ярьжээ. Түүний бодлоор, гэр бүлийнхэн нь эсэн мэнд байгаа бөгөөд гагцхүү хайгуулыг Кутурчинскийн Белогорьед биш, өөр газарт хайх хэрэгтэй гэнэ.

Эрлийн ажиллагааны сүүлийн үеийн мэдээлэл гэвэл, Усольцевынхны машин дотроос нууж хадгалсан 300,000 рубль олсон бөгөөд энэ нь өмнө нь таамаглаж байсан "Монгол, эсвэл Тайланд руу явсан байх" магадлалыг бууруулсан байна.

64 настай Сергей Усольцев, гэргий 48 настай Ирина Усольцева, таван настай охины хамт Партизанскийн Буратинка орчмоос өнгөрсөн сард алга болсон бөгөөд сураггүй болсноос нь хойш гурав хоногийн дараа эрлийн ажиллагааг эхлүүлж, одоо болтол үргэлжилж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна