УИХ-ын Намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар МАН-аас нэр дэвшүүлсэн Н.Учралыг УИХ-ын даргаар сонгох эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч АН-ын бүлэг 14.00 цаг хүртэл завсарлага авлаа.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "АН-ын бүлэг парламентын дарга нь аль нэг намын дарга байх нь зохимжгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Бид энэ асуудлыг хэн нэгэн хүнд зориулж яриагүй. Өмнө нь яригдаж байсан асуудал.
М.Энхболд, З.Энхболд нар намын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын даргаар ажиллаж байсан нь зөв жишиг биш байсныг бид мэдэж байгаа. АН энэ асуудлаар дахин ярилцах шаардлагатай байна. Тиймээс үдээс хойш 14:00 хүртэл завсарлага авъя" гэв.
Чуулганы хуралдааныг удирдаж буй УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ АН-ын бүлэг завсарлага өгч, хуралдааныг 14:00 цаг хүртэл хойшлууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна