Эцэг эхийн хурал эвентэд урьж байна

Х.Есү
1 цаг 34 минутын өмнө

Эцэг эхийн хурал эвэнтийг энэ сарын 20-нд нээхээр зохион байгуулагчид бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Тус эвент нь аав, ээжийн оролцоо хүүхдийн хөгжил, сурлагын амжилт, нийгмийн идэвхтэй байдал болон ирээдүйн карьер төлөвшилд ямар чухал нөлөөтэй болохыг хамтдаа хэлэлцэх, туршлага солилцох, хамтын оролцоог дэмжих зорилготой.

“Шинэ үеийнхэн юугаараа өөр байна вэ?”,  “Тэд ондоо сэтгээд байна уу?”,  “Шинэ боловсролын систем бидэнд хэрэгтэй болсон уу?”,  “Хүүхдээ хэрхэн сэтгэлзүйн дархлаатай өсгөх вэ?”“Гэр бүлийн сэтгэл зүй”, Хүүхэд хүмүүжлийн цагаан толгой гэж бий юу?, “Дэлгэцийн хамааралтай энэ цаг үед хүүхдийнхээ хүүхэд насыг хэрхэн хамгаалах вэ?” гэх мэт олон чухал асуултад нэгэн дор хариулт авах боломжийг энэхүү эвент танд олгоно.

Хэрэв та хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд илүү хариуцлагатай оролцохыг хүсдэг бол энэ хурал танд зориулагдсаныг дуулгахад таатай байна.

Эвентийг Ондо ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мандуул хөтлөн явуулах бөгөөд эцэг эхийн хамтын оролцоог нэмэгдүүлэх, шинэ сэтгэлгээ түгээх илтгэлүүдийг дараах зочид тавина:

            •           Ө.Үнэнбүрэн – “Иргэн та баялаг” сангийн тэргүүн

            •           П.Мөнхсайхан – Gate үүсгэн байгуулагч

            •           Д.Эрдэнэсувд – Hasui Creative үүсгэн байгуулагч

            •           Т.Бямбатогтох – Гэр бүл судлаач, сэтгэлзүйч

            •           Т.Навчаа – Хүүхдийн эмч

            •           Э.Сүндарь – Боловсрол судлаач

Мөн энэ үеэр Ө.Үнэнбүрэн Дэниэл Койлын “Авьяасын нууц” номын орчуулгын нээлтээ хийхээр төлөвлөжээ.

Хаана: IMAX Urgoo Cinema

Хэзээ: 11-р сарын 20

Цаг: 18:00

Тасалбар: portal.mn/events/etseg-ehiin-hural

Дэмжигч байгууллага: Urgoo IMAX Cinema

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна