Дэлхийн хүүхдийн өдөр өнөөдөр тохиож байна

Х.Батсайхан
1 цаг 43 минутын өмнө

Дэлхийн хүүхдийн өдөр (Universal Children`s Day) өнөөдөр тохиож байна. НҮБ 1959 онд Хүүхдийн эрхийн тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн конвенцыг баталсан бөгөөд 1990 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-ны Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэж ирсэн байдаг.

Хүүхдүүдийн дунд олон улсын эв нэгдлийг бэхжүүлэх, тэдний асуудалд анхаарал хандуулах зорилготой бөгөөд эрүүл мэндийн асуудалд гол ач холбогдол өгч тэмдэглэдэг уламжлал тогтожээ.

Эл өдөр хүүхдийн эмч нарын хурал чуулган, хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч идэвхтнүүдийн ууллзалтууд олноор зохиогддог байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна