Цөмийн шумбагч онгоцыг 30 жил эрчим хүчээр хангахад 4 кг уран хангалттай

Х.Батсайхан
2024/12/05

Цөмийн шумбагч онгоцыг 30 жил эрчим хүчээр хангахад ердөө 4 кг уран шаардлагатай. Цөмийн шумбагч онгоцын хөдөлгүүр буюу реактор нь 90% ба түүнээс дээш уран -235 ашигладаг. Ийм өндөр хувиар баяжуулсан уран ашигладаг учир бага хэмжээтэй уранаас их хэмжээний эрчим хүч гаргаж авдаг байна.  

Цөмийн гинжин урвал нь асар их хэмжээний эрчим хүч үүсгэдэг тул 4-5 кг баяжуулсан уран нь цөмийн шумбагч онгоцыг хэдэн арван жил тэжээх боломжтой болдог байна.  Тодорхой хэлбэл, нэг кг уран-235-аас 24,000,000 кВт/цаг эрчим хүч гаргаж авдаг ажээ. Ийм өндөр үр ашигтай ажилладаг учраас цөмийн шумбагч онгоцны түлшийг ойр, ойрхон цэнэглэх шаардлага байдаггүй. Цөмийн шумбагч онгоц нэг удаагийн цэнэглэлтээр 20-30 жил ажиллах боломжтой байдаг. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна