Агаар, орчны бохирдлыг бууруулахаар гэр хорооллын айл өрхүүдэд зуух авч өгөхөөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 28.296.000.000 төгрөгийн тендер зарлажээ.
Тодруулбал, Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төслийн хүрээнд стандартад нийцсэн ахуйн зуух худалдан авах ажил" гэх нэртэй нээлттэй тендерийг энэ сарын 2-нд зарласан байна.
Уг төсвөөр нийт 32 мянган ширхэг зуух худалдаж авах бөгөөд нэгж үнэ нь 884.250 төгрөг болж байгаа юм.
Стандартад нийцсэн зуух нь дараах шаардлагуудыг хангасан байх ёстой аж.
Тухайлбал,
Тендерийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.tender.gov.mn/mn/i... линкээр үзнэ үү.
Улаанбаатар хотын утааг бууруулахаар сүүлийн 20 жилийн хугацаанд 1,6 их наяд гаруй төгрөгийг зарцуулан шахмал түлш борлуулж, утаагүй зуухад шилжих гэх мэт ажлуудыг өрнүүлж байсан. Гэсэн ч өнөөдөр нийслэл хот өдөр шөнөгүй утаан манан дундаа суунаглаж, иргэд, хүүхдүүд ханиад хатгаанаас салахаа байсан нөхцөл байдалтай байна.
Гэвч нийслэлээс авч хэрэгжүүлж буй ажлууд төдийлөн үр дүнгээ үзүүлэхгүй Улаанбаатарын утааг салхи л ярилгадаг гашуун үнэнтэй эвлэрсэн иргэд уушгины өвчтэй болоод дуусч байна.
Нийслэлийн удидлагын ээлжит нэгэн утааны арга хэмжээ нь энэхүү стандарт зуух аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна