Беларусийн Үндэсний хурлын Төлөөлөгчдийн тахимын хурлаар “Беларусь, Монгол улсууд жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай” хуулийн төслийг хэлэлцэн баталжээ. Хуулийн төслийг Засгийн газраас нь өнгөрсөн аравдугаар сарын 28-нд өргөн бариад байсан аж.
Хууль батлагдсанаар Монгол Улсын иргэд эх орондоо авсан жолоодох эрхийн үнэмлэхээ Беларусь улсад ашиглах боломжтой болж байгаа юм. Мөн Беларусийн иргэд улсынхаа жолооны үнэмлэхээр Монгол Улсын замын хөдөлгөөнд оролцох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна