Г.Дамдинням: Том, бага гэлтгүй бүх ААН-үүд орон нутгийн шатахууны хангамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

С.Гандэлгэр
1 цаг 36 минутын өмнө

Орон нутгийн шатахууны хангамжийг нэмэгдүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаа талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээллээ. 

Тэрбээр "Синчи-Ойл, Аргал-Ойл компаниуд Дархан-Уул аймаг, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт шатахууны хангамжийг хүргүүлж ажиллаж байна. Мөн Өмнөговь аймагт Эн Пи Петролиум, Говь-Алтай аймагт Юнитед Бэст Ойл, Монсуль компани АИ92 шатахууныг тээвэрлэж байна. Том, бага гэлтгүй бүх аж ахуй нэгжүүд орон нутгийн шатахууны хангамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна" гэлээ. 

Мөн өнгөрөгч амралтын өдрүүдээд Завханы Улиастай, Их уул, Тосонцэнгэл, Баян-Өлгий, Говь-Алтайн Чандмань, Эрдэнэ сум, Ховдын Булган, Зэрэг, Манхан, Алтай сум, Булганы Дашинчилэн, Өвөрхангайн Хужирт, Архангайн Хотонт, Төв аймгийн Лүн суманд шатахуун нийлүүлсэн талаар мэдээлсэн юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна