Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Дээд түвшний уулзалт 2026 оны наймдугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо эхэлнэ.
Дээд түвшний уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон олон улсын байгууллага, улс орнуудын өндөр түвшний төлөөлөгчид оролцоно.
Мөн дэлхийн улс төр, тогтвортой хөгжлийн салбарт манлайлан ажиллаж ирсэн нэр хүндтэй зочид хүрэлцэн ирж байна. Тухайлбал,
Ийнхүү COP17-ын хоёр дахь долоо хоног дэлхийн улс төр, НҮБ болон олон улсын байгууллагын өндөр түвшний төлөөлөгчдийн оролцоотойгоор эхэлж, Улаанбаатар хот газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлаарх дэлхийн хэмжээний бодлогын яриа хэлэлцээний төв болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна