Эхнэрээ 22 жил зодож хүчирхийлсэн Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Х.Есү
2026/08/24

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 22 жилийн туршид эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан тухай түүний эхнэр О.Нарангарав хэвлэлд мэдээлж байсан.

Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болно. Б.Эрдэнэсүх Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мөрдөж мөшгих/, ЭХТА-ийн 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ ангиудаар буруутган яллагдагчаар татсан байдаг.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.92
    2026/08/24

    Энэ түнтгэр шиг ийм нэгэн үүлдэр бий болжээ??? Чадах юм нь хулгай хийх, хүчирхийлэх, худлаа ярих, найр наадам хэсэх???

    Хариулах