УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр зээлийн сангуудын асуудал хөндөгсөн нь анхаарал татав.
ЖДҮ сан 100 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан 100 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй ч 158 тэрбум төгрөгийг төсвөөс авч, зузаатгахаар болсон байна.
Эргэн төлөлтгүй, авлага ихтэй, хүнд байдалд байгаа нь тус газрын дарга Я.Эрдэнэсүрэн нарын албан тушаалтнууд туйлын хариуцлагагүй ажиллаж байгаатай холбоотой хэмээн шүүмжлэх хүн олон байгаа юм.
Учир нь ЖДҮ-ийн сангийн үйл ажиллагаа, чанаргүй зээлийн асуудал олон нийтийн анхаарлын төвд орсноос хойш УИХ, Засгийн газраас хууль, журмын олон өөрчлөлт оруулж зээл жинхэнэ эзэддээ очдог байх хууль эрх зүйн орчин бүрдүүлсэн ч тус газартай холбоотой асуудал цэгцэрсэнгүй.
Улс төрийн хамаарал бүхий этгээдүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын ойрын хүмүүс авсан мэдээлэл баримтууд саяхныг хүртэл дэлгэгдсээр ирэв.
Хамгийн бага буюу гурван хувийн хүүтэй зээл жинхэнэ эзэддээ очдоггүй, эргэн төлөгдөхгүй байгаа нь ЖДҮ-ийн сангийн үйл ажиллагаа муу, бодлогогүй, доголдолтой байгаа шууд холбоотой гэж харж болохоор байгаа юм.
Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлт зогсонги байдалд оржээ
Боловсролын зээлийн сан ч ялгаагүй олон нийтийн анхаарлын төвд орохдоо эргэн төлөлт нь сайжирсан ч өдгөө зогсонги байдалд орсныг албаныхан мэдээлж буй.
Гэсэн ч гадаадад боловсрол эзэмших залуусыг дэмжих зорилгоор ирэх онд Боловсролын зээлийн санд 45 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон байна.
Өөрөөр хэлбэл, зээлийн сангууд муу зээлээ буцаан авч чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, ажлаа хийж чадахгүй байгаагаас татвар төлөгчдийн мөнгийг чанаргүй зээл болгож хувиргаж, салхин хийсгэж байгааг эргэн харах, ажлын гүйцэтгэлтэй нь холбож дүгнэх шаардлага үүсээд байгаа юм.
Сануулахад, хугацаандаа зээлээ эргэн төлөөгүй тохиолдолд Монгол банкны найдваргүй жагсаалтад ордог аж.
Тодруулбал,
• Нэг сар буюу 30 хоногийн хугацаанд зээлээ төлж явбал Хэвийн ангилал
• 30-90 хоног буюу нэгээс гурван сарын хугацаанд зээл хэтэрвэл Хугацаа хэтэрсэн
• 90-180 хоног буюу гурваас зургаан сарын хугацаанд зээл хэвэрвэл Хэвийн бус
• 180-360 хоног буюу зургаан сараас нэг жилийн хугацаан хэтэрвэл Эргэлзээтэй зээл
• 365 хоногоос дээш буюу нэг жилээс дээш хугацаа хэтэрвэл Найдваргүй зээл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.233
Өнөрөө л хэм ам хийж хэдэн төгрөг төлүүлсэндээ энэ гөлөг арай дампуурж суудал дээрээсээ хөөгдөөгүй л яваа юм бна
Хариулах202.9.41.121
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Хариулах202.55.191.194
ЭНЭ ИХ ЭДЭЭ .. АР САЙТАЙ ХАЛТАР ЮМ ШИГ БАЙГААН
Хариулах