Евразийн эдийн засгийн холбоотой хийж буй хэлэлцээрийг хойшлууллаа

Х.Батсайхан
3 цаг 36 минутын өмнө

Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудал олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Эдийн засаг, хөгжлийн яам хариуцаж ажиллаж буй, сүүлийн хоёр жил үргэлжилж байгаа гэх уг хэлэлцээрээр холбооны гишүүн таван улс, Монгол Улс 375 нэр төрлийн бүтээгдэхүүнийг харилцан гаалийн татваргүйгээр худалдаалах боломжийг үүсгэж, энэ ондоо багтаан батлах, улмаар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан юм. 

Гэвч 375 нэр төрлийн бүтээгдэхүүн дотор манай улсын бодлогоор хөгжүүлж байгаа стратегийн хүнсний нэр төрөл олноороо орсон, түүнчлэн хариуцсан албан тушаалтнууд нь 375 нэр төрлийн бүтээгдэхүүн гэж ярьж байгаа боловч яг ямар бүтээгдэхүүн байгаа нь тодорхойгүй, нууцлагдмал байдалтай явсаар батлахдаа тулсан явдал олон нийтэд болгоомжлол төрүүлж, улмаар эсэргүүцсэн юм. Тэгвэл Евразийн эдийн засгийн холбоотой байгуулахад ойртсон байсан тус хэлэлцээрийг хойшлуулахаар болжээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна