Ураны хөрөнгө оруулалтын гэрээг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

Zuv.mn
8 цаг 16 минутын өмнө

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Франц улсын “Орано” групптэй хийх хөрөнгө оруулалтын гэрээг ирэх лхагва гарагт УИХ-д өргөн барих шийд гаргажээ.

Энэхүү гэрээ нь Оюутолгойгоос хойш манай улсын байгуулж буй анхны том хөрөнгө оруулалтын гэрээ бөгөөд хэлбэрийн хувьд Оюутолгойн ХОГ-нээс өөр байдлаар хийж болох сонголтыг бий болгосон. Тодруулбал, 34 хувь эзэмшиж, санхүүгийн хариуцлага хүлээх, Санхүүгийн хариуцлага хүлээхгүй, хувь эзэмшлийг АМНАТ-аар орлуулах эсэхийг шийдэх юм. 

Монгол Улс Оюутолгой дээр хувь эзэмшсэнээс болж бүтээн багуулалтын зардлын 34 хувийг хариуцан, улмаар зардал нэмэгдсэнтэй холбоотойгоор ногдол ашиг авч чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. 

Харин "Бадрах энержи" ХХК-тай байгуулах гэрээг өөр хувилбараар буюу олборлолт, борлуулалт эхэлсэн цагаас өгөөжийг АМНАТ, татвар хэлбэрээр шууд хүртэх сонголт бий. 

10 хувийг нь эзэмшиж, 24 хувьд нь АМНАТ авна гэвэл тэр мөнгөний тодорхой хувь нь Баялгийн санд иргэдийн хуримтлал болох боломж бүрдэнэ. Анхны энэ жишиг гэрээг амжилттай байгуулбал цаашид олон ААН дээр гэрээ байгуулагдаж, иргэд баялгийнхаа эзэн байх эрхээ эдэлж, улмаар том төслүүдээ дэмжих уур амьсгал бүрдэх ач холбогдолтой юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна