Туул голд живж байсан хоёр хүүхдийг аварчээ

Х.Есү
Өчигдөр 09 цаг 54 минут

Завьт эргүүлтэй алба хаагчид Туул голд живж байсан хоёр хүүхдийг аварчээ. 

Тодруулбал, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны “Задгай”-д өсвөр насны 2 хүүхэд Туул голд живэх гэж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 14:51 цагт хүлээн авсан байна.   

Нийслэлийн аврах ангийн /завьт эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан/ алба хаагчдыг очиход  иргэн Е /18 настай, эрэгтэй/, иргэн Э /15 настай, эрэгтэй/ нар нь Туул голын усанд сэлж байхдаа хөл алдаж 15-20 метр урсаж байсныг эсэн мэнд гаргажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна