Л.Энх-Амгалан: Гадаадын ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хуулийг АН-ын бүлэг дэмжээгүйд харамсаж байна

Zuv.mn
14 цаг 22 минутын өмнө

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гадаадын ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлэх зөвшөөрлийг Сангийн сайд, Хууль, дотоод хэргийн сайд өгдөг. Засгийн газар дэмжсэн тохиолдолд УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрлийг мөн Сангийн сайд, Хууль, дотоод хэргийн сайд хоёр өгдөг. 

Гадаадын ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ дагуу боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэтэл УИХ дахь АН-ын бүлэг энэ төслийг дэмжихгүй гэж шийдсэнд харамсаж байна. Хамтарч засаглаад, хамтарч хуулийн төсөл өргөн мэдүүлчихээд бүлгийнхээ хурлаар цөөн хэдэн гишүүний муйхар тайлбарт автаж шийдвэр гаргасанд харамсаж байна. Маргааш Засгийн газрын хуралдаанд энэ төслийнхөө асуудлыг оруулна. Хамтарч засаглаж байгаа улс төрийн хүчин маань ийм шийдвэр гаргасан учраас Засгийн газар дахин хэлэлцэж шийдвэр гаргах ёстой.

Гадаадаас ажиллах хүч авах квотыг ард иргэд маань хязгааргүй квот гэж их мушгилаа. Монгол Улсад амьдарч байгаа гадаад иргэдийн тоог зохицуулсан "малгай" хууль бий. Тиймээс гадаадын иргэд хүссэнээрээ, хязгааргүйгээр Монгол Улсад орж ирнэ гэсэн ойлголт байхгүй" гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 188.33.232.212
    46 минутын өмнө

    Энэ хужаа зангаа гаргаж эхэллээ. Муу эрлийз хог хамсаатнуудаа хязгаар тогтоохгүй оруулж ирэхээр улайрч байна даа

    Хариулах