Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийсэн юм.
Мэдээллийнхээ үеэр Ц.Оюунгэрэлийг гадаад нөхөртэй хэмээн тодотгож, сүүлийн үед гадаад нөхөртэй монгол бүсгүйчүүд монголын тусгаар тогтнолд санаа зовдог болсон байна хэмээн хэлсэн нь олны шүүмжлэлийг дагуулаад байна.
Л.Энх-Амгалан: "Ц.Оюунгэрэл Аялал жуулчлалын сайд байхдаа гадныхныг оруулж ирье гэж хамгийн их ярьдаг байсан. Би андуураагүй бол гадаад нөхөртэй. Гадаад нөхрөө Монголын иргэн болгочихоогүй бол энэ хүн жил бүр визний асуудал ярьж байгаа.
Визний асуудал ярихад энэ их хүнд суртал байна аа, үүнийг арилгая гэхээр яагаад энэ хүн эсэргүүцээд байгаа юм. Ер нь сүүлийн жилүүдэд яагаад гадаад нөхөртэй монгол бүсгүйчүүд монголын тусгаар тогтнолд санаа зовоод байна вэ гэдгийг бодоод үзэх хэрэгтэй. Хэн нь хэрсүү байхаа харъя." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
ENE ENHAMGALAN TENEG HELEHGUI UG HELJ MASH EMZEG SEDVEER OROLDLOO . ENE BOL HUNII ERHIIN MASH TOM ASUUDAL ZAILSHGUI ZAILAH BOLZOLOO 200 & BIELUULLEE KK
Хариулах