НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн төсвийг хэлэлцэнэ

Х.Есү
11 цаг 29 минутын өмнө

НИТХ даваа гарагт хуралдаж “Нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай” асуудлыг хэлэлцсэн юм. 

“Нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцуулж, төлөөлөгчид хэлэлцэж буй асуудалттай холбогдуулан асуулт тавьж, санал хэлснээр тухайн хуралдаан өндөрлөсөн юм.

Улмаар НИТХ-ын хуралдааны энэ сарын 25 хүртэл завсарлуулсан. Тиймээс өнөөдөр хуваарийн дагуу хуралдаж, нийслэлийн төсвийг хэлэлцэнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна