Улс төржилтөө хойш тавиад, хөрөнгө оруулалтын гэрээ, том төслүүдэд анхаарлаа хандуулцгаая

Х.Батсайхан
11 цаг 58 минутын өмнө

Монголд сүүлийн хэдэн сард хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаан болж байна. Бужигнах ч биш, хэргээр бужигнуулж байна л даа. Үүний ачаар монголчуудын багагүй хэсэг нь одоо чухам ямар асуудалд анхаарлаа хандуулахаа мэдэхгүй байна.  

Монголчууд өмнө нь Тавантолгой, Оюутолгой зэрэг том төслүүдээ ”Ирээдүйд эдийн засгийг өсгөх гол хөшүүрэг” гэж үзэн анхаарлаа хандуулдаг байв. Зүйл заалт бүр дээр хэлэлцүүлэг өрнүүлдэг ч ямар нэг байдлаар төсөл урагшлах ёстой гэдгийг олж хардаг байсан.

Одоо бий болсон эдийн засгийн өсөлт, монголчуудын амьдрал өдий зэрэгтэй байгаа нь тэр үед тавьсан анхаарал, асуудлыг анхаарч, дэмжих ёстой талыг нь дэмжсэний ач. Гэтэл ирээдүйд яг ийм ач холбогдолтой  “Орано”-тай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын асуудлаар “Чайна энержи”-тэй байгуулах гэрээний драфт бэлэн болж УИХ-аар хэлэлцэх орж гэж байхад Засгийн газрыг огцруулахаас өөр асуудалд анхаарал хандуулах сөхөөгүй байцгаалаа.

Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын хувь заяаг шийдэх “Чайна энержи” компани Засгийн газарт захидал илгээж, “Чалько”-д олгосон боломжоос дутахгүй боломж олгохыг тулган шаардлаа. “Орано”-гийн тухайд гэрээ байгуулах эсэх асуудлыг бидний мэдэлд орхиж, шийдвэрийг та бүхэн гаргана гэсэн.

Монголчуудын хувьд эгзэгтэй нөхцөл байдал үүслээ гэсэн үг. Гэвч монголчууд төрийн хутгууруудын хатгаасаар гүйцэтгэх засаглалын тэргүүнээ муучлахыг илүүд үзэв.

Гашуунсухайт-Ганцмод хил холбосон төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн нүүрний тээврийн зардал буурч, одоогийнхоос хамаагүй их ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ.

Хоёр жилийн дараа  зам ашиглалтад орно, тэр үед нүүрсний ханш аятайхан болоод ирвэл Тавантолгойн аварга уурхай бодитоор босч ирнэ.

“Орано”-той байгуулах гэрээ гуравдагч хөршийн бодлогоо авч үлдэх боломжийг бидэнд өгч байгаа. Оросоор атомын цахилгаан станц бариулахыг хүсдэг хүмүүс манайд байдаг. Тэгвэл тэр хүслийг ч бодит болгох бодит барьц нь энэ.

Улс оронд ийм чухал үйл явдал болж байхад иргэд яав. Утааг зүхэж, Л.Оюун-Эрдэнийг буруутгаад завгүй байцгаав.

Фейсбүүк, твиттерийн сул талыг өнгөрсөн долоо хоногт хэдэнтээ мэдэрлээ. Ерөнхий сайд өөрийн биеэр мэдэгдэл хийж, байдлыг арай эерүүллээ.

Гэхдээ, ард түмэн гэж ярьсан, жагсаал болгоноор гарч ирдэг нөхдүүд дандаа зөв, үнэн байдаггүй. Сүүлийн үед улс төрийн чанартай акц болгон дээр “Засаг огцор” гэсэн уриалга харагдах боллоо. Засгийн газар солигдоно гэдэг улс төрийн тогтворгүй байдлын нэг хэлбэр.  

Улс төрийн тогтворгүй байдал эдийн засагтаа нөлөөлж, эдийн засгийн хямрал хүн бүрийн амьдралд нөлөөлдөг бичигдээгүй хуультай. Монголчууд хичнээн улстөрждөг, туйлширдаг хүмүүс ч гэсэн хоосон улстөрөөр ходоодоо тэжээхгүй гэдгийг нэгэн цагт ойлгоно. 

Монголчууд хичнээн улстөрждөг, туйлширдаг хүмүүс ч гэсэн хоосон улс төрөөр ходоодоо тэжээхгүй гэдгийг нэгэн цагт ойлгоно. Тэр үед хэрвээ алдсан байх юм бол хагартлаа баяжсан улстөрч нэртэй луйварчин, хорчингуудыг /Дундын шийдлийг эрэлхийлэхгүй хэтийдсэн улс төр хэн нэгний ашиг сонирхол л байдаг/ үзэн ядаж ч магадгүй.

Иргэд өнөөдөр улс орноо хөгжүүлэхийг, эрчим хүчний хязгаарлалтаас гарч, амьдрал ахуйгаа өөд нь татахыг хүсэж байна. Гэтэл улстөрчид ард түмний санаа бодол ямар байгааг мэдэхийг ч хүсэхгүй улс төржүүлж, албан тушаалын төлөө хүсэл мөрөөдлийг нь туших ажлыг өөрсдөөр нь хийлгэж байгаа нь харамсалтай. Намд шургалсан матаасчин, хорчингууд өнөөдөр ард түмнийг юман чинээнд тоохгүй “юу ч бичиж болдог цагаан цаас” мэтээр сэтгэж, элдэв хуурамч мэдээлэл тарааж, басан доромжилж байна. Ингэж байгаад нэг юм болох вий. 

Нам доторх эрх ашгууд тэрсэлдэнэ гэдэг ард түмэнд бол муугийн л дохио. Харамсалтай нь, МАН-д ч, АН-д ч хуваагдал байна. Гэхдээ дагаж намирч аль нэг талыг нь оодруулахгүй, Монгол Улс, монголчуудын амьдралд илүү хэрэгтэй чухал асуудалдаа анхаарлаа хандуулаад явах сонголт иргэдэд бий.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.84
    5 цагийн өмнө

    зөв шүү 30 жил улстөржөөд бүтсэн ажил алга одоо төслөө л урагшлуул

    Хариулах
  • 66.181.181.15
    9 цагийн өмнө

    Ер монгол хүн хөгжил ярихаар хувийн эрх ашгаа бодож элдэв троллуудаар дамжуулж ард түмнийхээ тархийг угааж байна.хөгжлийг гучин хэдэн жил саатуулж хулгай луйвараар баяжсан зальт этгээдүүд төрд гарч монгол төр засгийг үнэгүйдүүлж шуналаа барьж дийлэхээ больж байна.ардчилал хүний эрх,эрх чөлөөг гучин хэдэн жил маани мэгзэм аятай ярьж соц үед барьж байгуулсан зүйл дээр гараа угаасан он жилүүд үргэлжил хүн хүндээ дайсагнасан он жилүүд өнгөрлөө.ажил хийх гэсэн нэгнээ элдвээр хэлж албан тушаалын төлөө үхэтлээ зүтгэж ирлээ.

    Хариулах