Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмодын төмөр зам тавигдсанаар нүүрсний экспорт 40 орчим сая тонноор нэмэгдэнэ

Х.Есү
11 цаг 49 минутын өмнө

"Ганцмод-Гашуунсухайт" боомтын төмөр замын хил холболтын асуудлаар АҮЭБ-ын сайд Ц.Туваан мэдээлэл хийлээ. 

Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг яаралтайгаар өргөн барихаар болжээ.

Энэ талаар Ц.Туваан:  "Хоёр улсын хил дамнасан боомтуудын бүтээн байгуулалтын ажлууд хугацаа алдаж сунжирч байгаа. Энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд  гэж байгаа. 

Тогтоол батлагдсаны дараа хоёр улсын Засгийн газрын хэлэлцээртээ орно. Хэлэлцээрийн дараа УИХ-аар соёрхон батлагдаад хүчин төгөлдөр болно.

Х

2014 оны Монгол Улс, БНХАУ хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэл дотор хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тусгагдсан ч өнөөдрийг хүртэл гацсан.

Энэ хил холболт ашиглалтад орсноор манай улсын нүүрсний экспорт нэмэгдэнэ. 

Энэ боомт ашиглалтад орсноор нийтдээ манай улс 100 сая тонн нүүрсийг экспортлох боломж бүрдэх юм. Өнгөрсөн хугацаанд манай улс 4-5 тэрбум ам.долларын эдийн засгийн боломжоо алдсан" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна