Ц.Даваасүрэн: Бяслагийн үйлдвэрээс нэг төгрөг хувьдаа завшсан бол би огцоръё

Х.Есү
11 цаг 28 минутын өмнө

Бяслагийн үйлдвэртэй холбоотой асуудлаар Ц.Даваасүрэнгээс тодруулга мэдээлэл авлаа. Түүний хувьд тус үйлдвэрээс нэг төгрөг хувьдаа завшсан бол гишүүний бүрэн эрхээсээ татгалзана гэх мэдээллийг өглөө. 

Ц.Даваасүрэн: "Сошиалаар Б.Цэцэг гэх хүүхэн намайг гүтгээд байгаа юм. 2011 оноос хойш 20 бяслагийн үйлдвэр нутагтаа тавиулчхаад, ашиглалтад оруулахгүй шамшигдууллаа гэсэн зүйл яриад байгаа юм. 

Би энэ төслийг 2021 онд эхлүүлсэн. Одоогийн төсвийн хуулиар гурван жил дараалж төсөв хувааж тавьдаг болсон. Эхний найман бяслагийн үйлдвэрийг 2021 онд тавьсан. 2022 онд 10 бяслагийн үйлдвэр 10 суманд тавьсан. 2023 онд хоёр бяслагийн үйлдвэр тавьсан байгаа. 

Сошиалд тархсан зураг худлаа. 2025 оны төсөв дээр бяслагийн үйлдвэр барина гээд 25 тэрбум төгрөг огтоосоо тавиагүй. Үлдсэн 6,2 тэрбум төгрөг л тавигдсан байгаа. 

Бид нар үйлдвэр ажлын байргүйгээр ядуурлаас гарч чадахгүй. Иргэд маань ч үүнийг ойлгодог болох ёстой. Би үнэхээр бяслагийн үйлдвэрээс нэг төгрөг хувьдаа завшсан бол гишүүний бүрэн эрхээсээ татгалзъя" гэлээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.147
    9 цагийн өмнө

    ЗАЙЛ

    Хариулах
    • 43.228.130.188
      9 цагийн өмнө

      огцор огцор хэрэгтэй ч хүн биш хэнийг айлгаад байнаа огцор чи чадахгүй л дээ уул нь огцормоор улсуудын дунд нэр чинь дээгүүр байгаа огцор огцор