УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг АМНАТ-өөр орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дууслаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд гишүүд хувь эзэмшлийг АМНАТ-аар орлуулах тогтоолын төслийн талаар байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням энэ үеэр хэлсэн үгдээ “Бидэнд олдсон “Үүлэн чөлөөний нар” шиг энэ хугацаанд амжаад том төслүүдээ хөдөлгөх нь чухал байна. Энэ бол энэ удаагийн Парламентын нэг том легаси буюу өв болж үлдэнэ.
Бид өрөнд баригдаж, өтөнд идэгдээд ирэхээрээ хаадынхаа нэрээр бонд босгож 30 жил боллоо. Хоосон улс төржилтийн төлөөсийг хөгжих боломжоороо төлчихлөө. Одоо шинэ Оюутолгой, шинэ Тавантолгой, өөр олон шинэ төслүүдийг ярьдаг болмоор байна. Том төслүүдийг хэрэгжүүлэхийг дэмжинэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Уур амьсгалаас харахад гишүүдийн дийлэнх олонх нь 34 хувь эзэмшихээс татгалзах буюу Засгийн газрын оруулж ирсэн хувилбарыг дэмжих бололтой.
Санал хураалтыг чуулганы төгсөглд хийхээр болсон тул одоо дараагийн асуудал /өнөөдрийн хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын сүүлчийнх/ болох -“Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ асуудлыг хэлэлцэж эхэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна