Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Бүрэн эрхтэй, тусгаар тогтносон Монгол Улсын Парламентын гишүүд ээ. Бүрэн эрхтэй, тусгаар тогтносон Монгол Улсын Парламентын гишүүд шиг байя. Энэ Монгол Улсын их хурал болохоос Думын хурал биш. Эндээс гарч байгаа шийдвэр болгон монголчуудын эрх ашигт нийцсэн байх ёстой.
Энэ асуудлыг өнгөрсөн наймдугаар сард Байнгын хороогоор орж ирэхэд л хэлж байсан. Энэ гэрээ хэлцэл биш, тулгалт байна. Сая Х.Тэмүүжин гишүүн хэлж байна. Хуурмаг айдас, популизмаас болоод бид 21 дүгээр зуунд лааны гэрэлд шинэ жил тэмдэглэж байна гэсэн, үнэн шүү дээ. Б.Пүрэвдорж гишүүн бас хэлж байна, өгөө аваатай байх ёстой гэж. Юу ярьж байгаа юм бэ. Яг юу өгөх гээд байгаа юм. Юу авчихсан юм. Түүхий эдийн бааз орон чинь бас нэг хүн ажиллуулах, амьдруулах, эрчим хүчээр хангагдах хэрэгцээ байна. Тийм учраас л эрчим хүчний эх үүсвэртэй болж байгаа шүү дээ. Монголчуудад хайртайдаа станц барж өгсөн юм уу. “Хамаа замбараагүй ярьж байна даа” гэж магадгүй. Би ярина. Б.Чойжилсүрэн сайд энэ асуудал /“ДЦСIII-ыг Оросоор хийлгэх/ унавал аюул болно” л гэж яриад байгаа. Яг юу гээд байгаа юм бэ. Шатахуун өгөхгүй гээд байгаа юм уу. Эрчим хүчийг чинь таслая гээд байгаа юм уу. Тодорхой ярья. Х.Булгантуяа гишүүн бас хэлсэн, явуулахгүй байх эрх нь бидэнд байгаа гэж. Явуулахгүй бол 20 сая ам.доллараа үрэх ямар хэрэг байна?” гэж асуув.
Б.Чойжилсүрэн сайд энэ асуултад “Эхлээд зураг төсвөө хийгээд эцсийн үнээ гаргаад ирье. Таалагдвал хийх эсэхээ ярья гэж байгаа. Өөр олон юм яримааргүй байна” гэж хариулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
77.64.254.168
Төрийн түшээ, улаан балын сурвалжлагч 2 ажил хийж 2 байгуулгаас цалинждаг бх аа
Хариулах178.174.229.45
UVSIIN SHUNALIIN TULAM HELGII CHOIJOO PISDAG ALSAN CH BAGADNA DAA.. ULAAN OROSIIN TAGNUUL BOLSON MUU BUZARIIN HULGAICH BNA ENE PISDUUU. LODOI GISHUUNEER BAHARHAJ BNAA. OMOG BARDAM BAIL DAA HUMUUS EE
Хариулах176.66.87.78
20саяаар шатна..
Хариулах71.205.4.58
Oros Hyatadiin 2-Oros eer DTsS barij egeh uns oldohgui Solongosiin barisan stants ajillaagui Amerik Busad Uls barisan ch manaihan ajilluulj chadahguii Golomtiin stants Odoo boltol tuuz haichilsan ch Togo egeegui baigaa bi dee te geheer gal aldahguin tuld ergej ergej unetei ch gesen nohoi nut boloh vii Turuulj duugarsan heheenii am heldeh vii
Хариулах103.168.34.37
shiruun shuumj hiij bg ch , mongol uls unuudriig hurtel mun tsaashdaa ch oros shatahuun tulsheer ami zogooh n gartsaagui unen , busdaas manaid hezeech iim import orj irehguiee ! er n 2 hurshteigee ev zuigee olj haritsah n ulsiin erh ashigt niitseh n gartsaagui! iimd erhem gishuud amnii zorgoor uran ug ungah bish , uhaarch tungaaj yridag bvl zuitee bhaa !
Хариулах103.168.34.149
Лодойсамбуу энэ улаан бал нэвтрүүлэг биш биз дээ төрмйн түшээ гэдгээ мартмааргүй л юм даа олон зүйл дээр л харагдаад байгаа
Хариулах