Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын хэлэлцээрийн үндсэн чиглэлийн эцсийн хэлэлцүүлэг эхэллээ

Х.Есү
17 цаг 29 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын хооронд Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхлүүллээ.

Уг асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүдээс зарчмын зөрүүтэй гурван санал гаргасныг гишүүдэд хүргүүлсэн дагуу хэлэлцүүлэг эхэлж байна. 

Гишүүд Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн асуудлын дагу асуулт асуух ёстой байдаг. Ж.Алдаржавхлан гишүүн "Чайна энержи"-д худалдах нүүрсний хэмжээ 20 сая тонноос илүү гарсан тохиолдолд илүү гарсан нүүрсийг биржийн үнээр нийлүүлнэ гэдгийг протоколд тэмдэглүүлэхийг ажлын хэсгээс хүссэн. Боомтын сайд, Б.Дэлгэрсайхан гишүүн энэ дагуу "Чайна энержи"-д худалдах нүүрсний хэмжээ 20 сая тонноос илүү гарвал биржийн үнээр худалдаална" гэсэн хариултыг өглөө. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна