УИХ-ын энэ долоо хоногийн үйл ажиллагааны хөтөлбөрт багтаж, хэлэлцэх асуудлын товд орсны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд “Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилт”-ийн талаар УИХ-д мэдээлэл хийж байна.
Мэдээлэл эхлэхийн өмнө УИХ дахь Ардчилсан намын дэд дарга Б.Жаргалан үг хэллээ.
Тэрбээр “5Ш ажиллагаа” буюу “Шил ажиллагаа”-г нээлттэй, ил тод байдлыг нэвтрүүлнэ гэж ойлгож байгаагаа илэрхийлээд, энэ ажиллагааны хэрэгжилт дутагдалтай гэсэн дүгнэлт хийснээ гишүүдэд танилцуулсан юм.
Б.Жаргалан гишүүн АН-ын эрх барих үед батлагдсан “Шилэн данс”-ны тухай хуулийн хэрэгжилт сул болсон, Шилэн.гов.мн цахим хуудаст байршуулсан мэдээлэл бүрэн бус байгаа хийгээд улс төрийн намууд Шилэн дансны хуульд хамрагдахгүй байгаад сэтгэл дундуур байгаа гэдгээ илэрхийлээд шилэн төр байгуулах үйлсийг өөрийн намаасаа эхлэхийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн, эрх баригч намын даргад сануулсан юм.
УИХ дахь Хүн намын зөвлөл мөн Шилэн ажиллагааны хүрээнд бүтээсэн платформ нь мэдээллийг ил байршуулсан боловч ойлгомжтой, анализ хийж болохуйц болгож сайжруулах шаардлага байгааг сануулсан юм.
Тэрбээр төсвийн хэлэлцүүлгийн үед Төсвийн тухай хуулийг гишүүдэд хайлт хийх боломжгүй байдлаар хүргүүлсэн нь мэдээлэл авахад хүндрэл учруулсныг дурдсан юм.
Үндэсний эвслийн төлөөлөл А.Ундраа гишүүн мөн шилэн платформууд учир дутагдалтай ажиллаж байгааг Богдхан уулсын хамгаалалтын бүсэд олгогдсон газрын мэдээлэл бүрэн гүйцэд байршаагүй жишээгээр өгүүлж, сайжруулах шаардлага байгаа гэдгийг хэлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.37
5sh tentsel hiiseen muu zolibon junaig gert n avchir uguud , bas heden halaasnii hulgaichiid zardliig tuluud iruuljee , ene bol olon ulsad ner turtei yvagdsan arga hemjee shuu ~ shuur mini !
Хариулах202.9.40.107
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Хариулах178.174.229.45
SAIHAN SHAADAG PIZDA DAA MANAI SUMIIN TUVUUR IIMERHUU SHAADAG ULS TURJDUG ARHINII DELGUUR ONGOIHIIG HULEEDEG GARUUD BAIDAG YUM .TEDENTEI L ADILHAN SANAGDAAD BDAG YUM
Хариулах202.126.89.146
5 иш ажиллагаа, бас шувуу ажиллагаа гээд сүртэй юм яриад байсан. Үр дүн нь юу байсан юм? Үнэндээ ямар ч үр дүн гараагүй, энэ ажлаа тайлагнаад. Нөгөө хилээр оргон зайлсан төрийн том хулгайч нараа хэзээ авчирч, хариуцлага хүлээлгэх юм. Үнэндээ итгэх, итгэл алга.
Хариулах103.57.94.192
Би ерөнхий сайдын үгэнд и гэхгүй байна. Дандаа сайхан үг хэлдэг. Огт биелэдэггүй. 5Ш гээд нэг юм өнгөрсөн жил явбулсан. Тэр нь төрийн дунд болон анхан шатны албан хаагч нарт л үйлчилсэн. Өөр мэрэржлээр ажиллаж байна гээд баахан хүн ажилгүй болгосон. Гэтэл сайд,ууд хэлтсийн дарга нар нь тэр салбарын мэрэгжилгүй хүмүүс байсан. Дандаа ард түмнийг хуурсан, хулхмдсан зүйл хийнэ. Дор үднэ.
Хариулах