Ж.Ганбаатар: Нүүрсний экспортын биелэлтийг шахаж ажиллана

Х.Есү
17 цаг 44 минутын өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ганцмод- Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын асуудал хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар үг хэллээ. 

Тэрбээр, "Эрдэнэс тавантолгой" ХК 2025 онд 30 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй, ямар нэг бартерын гэрээ байхгүй, бэлэн мөнгөөр төлөгдөх нөхцөлтэйгээр худалдана гэдгээ хэлэв. Үүн дээр төмөр замын бүтээн байгуулалтын гэрээний дагуу нийлүүлэх 5 сая орчим тонн нүүрс нэмэгдэнэ.

Эндээс харахад 2025 онд МУ-ын нийт нүүрсний экспорт 90 сая руу дөхөхөөр байна. Энэ тохиолдолд хил нэвтрэлт дээр зохицуулалт хийж анхаарах шаардлагатай болно.

Өмнөх урт хугацаат гэрээнүүдийн жишгийг харахад аль чанартай давхаргаас, сайн ангиллын нүүрсийг сорчлоод авах гэсэн хандлага байдаг.

Энэ удаагийн гэрээний дагуу нийлүүлэх нүүрсийг сорчилж нийлүүлэхгүй гэдэг зарчим баримтлана гэдгээ холбогдох сайд нар хэллээ.Биелэлтийг нь шахаж ажиллана.

Экспортын төлөвлөгөө бүрэн биелэж, улсын төсөв тасалдахгүй байх ёстой. Баялгаа сорчлоод урт хугацааны гэрээнд нийлүүлээд байж болохгүйг байнга хэлж сануулна" гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.107
    2 цагийн өмнө

    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

    Хариулах