ТӨРИЙН ОРДОН: Намын бүлгүүд хуралдана

Zuv.mn
2024/12/30

Намын бүлгүүд даваа гариг бүр хуралдаж цаг үеийн асуудал болон тухайн долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцдэг. Энэ дагуу УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр 10.00 цагаас хуралдаж, 

  1. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  2. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
  3. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал,
  4. Байнгын хорооны тогтоолын төсөл (Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай) асуудлыг хэлэлцэнэ. 

Дээрх асуудлуудыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  энэ долоо хоногт хэлэлцэх юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна