Шатрын түргэн тоглолтын ДАШТ АНУ-ын Нью Йорк хотноо болж өндөрлөлөө. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд ОХУ-ын 18 настай залуу тамирчин Володар Мурзин 13 өргөөс 10 оноо цуглуулсан амжилтаар түрүүлж алтан медаль хүртсэн бол ОХУ-ын Александр Гришук, Ян Непомнящий нар тус бүр 9.5 оноотой мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.
Эмэгтэйчүүдийн ангилалд Энэтхэгийн их мастер Хампи Конеру 8.5 оноогоор түрүүлж, БНХАУ-ын Жу Венжүнь, Унгарын Катерина Лано нар 8,0 оноотой мөнгө, хүрэл дээр буужээ.
Тэмцээний гол фаворит Магнус Карлсен дресс код зөрчсөн шальгаанаар тэмцээнээс хасагдсан нь энэ тэмцээний нэг гол дуулиан байв. Тэрбээр тэмцээн болох газарт жинсэн өмдтэй очжээ.
Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчдаас их мастер Төрмөнхийн Мөнхзул хамгийн өндөр амжилтыг гаргаж, 7,0 оноотой 13 дугаар байр эзэллээ. Манай тамирчин Энэтхэгийн шатарчин, энэ тэмцээнд түрүүлсэн Хампи Конеру, ОХУ-ын Александра Костенюк нарт хожигдож, бусадтай нь хожиж тэнцжээ.
Б.Мөнгөнзул 5.5 оноогоор 55, Б.Мөнгөнтуул 5,0 оноогоор 68, Б.Мөнхзул 5,0 оноогоор 81 дүгээр байрт оржээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна