УИХ-ын даргын 2024 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр 11.00 цагт Төрийн ордны “Их засаг” танхимд болно.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан тус ажлын хэсэгт УИХ-ын 11 гишүүн багтсан бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-нд анхны хурлаа хийж, ажлын төлөвлөгөөгөө баталсан юм.
Төлөвлөгөөнд хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг хил гаалиар нэвтрүүлэхдээ хяналт шалгалтыг бүрэн дүүрэн хийдэг эсэх, стандартыг дагаж мөрдөх, тогтолцоог сайжруулах чиглэлээр авах дорвитой арга хэмжээг багтаасан талаар тухайн үед мэдээлж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.197
Хулгайчууд а хэнд ч хэрэггүй, ямарч үр дүнгүй хурал мурал а боль, хуралдсаар суутал ард чинь ардуудын амьдрал сөнөж дууслаа. Хулгайчид СӨНӨТҮГЭЙ,
Хариулах