ШУУРХАЙ: Шүүхээс П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болголоо

Х.Батсайхан
Өчигдөр 10 цаг 41 минут

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан нарыг Монгол Улсын хууль хяналтын байгууллагаас ЭХТА-н 18.3-1, 18.6-2.2.2-т заасан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа билээ. Уг хэрэгтэй холбогдуулан П.Цагааныг Сингапурт саатуулсан гэх мэдээлэл байгаа бөгөөд баричвлахын тулд Монгол Улсад Шүүх, Прокурорын байгууллагын шийдвэр гарах ёстой гэж буй.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад Шүүхийн шийдвэр гармагц түүнийг баривчлан Монголд авчрах ёстой аж. Үүнтэй холбоотойгоор, Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын өмгөөлөгч нар Прокурорын байгууллагад хандаж, үйлчлүүлдэгч нарыг нь баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргаж, Прокурорын байгууллага дээрх хүсэлтийн дагуу Шүүхэд “Таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах” санал хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Шүүх өнөөдөр уг асуудлыг хэлэлцээд П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна