Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хурлаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
-“Бид тооцооллыг 34 хувийг төр эзэмших, 10 хувийн алтан хувьцаа эзэмшээд АМНАТ-өөр орлуулах хоёр янзаар хийж үзсэн. Хувь эзэмшвэл 5.6 тэрбум ам.доллар, АМНАТ-өөр орлуулбал 5.2 тэрбум ам.доллар гэж гарсан.
34 хувь эзэмших нь ашигтай мэт боловч ногдол ашиг авах хугацаа хойшилдог эрсдэлтэй. Харин “Орано”-той байгуулах гэрээний хувьд бид санхүүгийн ямар нэг үүрэг хүлээхгүй 5.2 тэрбум ам.долларын өгөөж хүртэхээр байгаа. Бид ямар ч тохиолдолд 50+1 өгөөжийг хүртэх ёстой гэдэг зарчим барьсан.
Төр эзэмшлийнхээ 34 хувиас татгалзана гэсэн ойлголт байхгүй.Төрийн эзэмшлийн 34 хувийг АМНАТ-аар юм уу бүтээгдэхүүн хуваахаар орлуулах эрх нь УИХ-д байгаа учраас энэ хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл дээр л орлуулах шийдвэрийг УИХ-ын тогтоолоор албажуулах гэж байна. УИХ-ын тогтоол гарвал хөрөнгө оруулалтын гэрээн дээр л 34 хувь нь АМНАТ-аар орлоно гэсэн үг. Бид юун дээр тохиролцсон бэ гэхээр юуг Засгийн газрын өгөөж гэж үзэх вэ, юуг хөрөнгө оруулагч талын өгөөж гэж үзэх вэ гэдэг дээр тохиролцох гэж нэлээдгүй ажилласан. Энэ хүрээнд 13 татвар, төлбөрийг Монголын Засгийн газрын өгөөж гэж үзнэ гэж хатуу тавьж өгсөн.
Үүн дотор маркетингийн зардал зэргийг тооцоогүй. Хөрөнгө оруулагч тал үүнийг өөрсдийнхөө өгөөж гэж үзнэ гэсэн. 13 өгөөжийг нь аваад үзэхэд 50+1 бол хангагдаж байгаа. Гэхдээ бүтээгдэхүүнийхээ үнэ зах зээл дээр хэрхэн хэлбэлзэж байгаагаас шалтгаалаад зарим тохиолдолд 51 хүрэхгүй, эсвэл даваад явчихвал хөрөнгө оруулалтын гэрээнд өгөөжийн тохируулга хийх тохиролцоонд хүрсэн. Хөрөнгө оруулагч тал ашгаасаа шууд манай талд 50+1-ийг хангуулах тал дээр нөхөж өгнө гэсэн. Үндсэн хуулийн 6.2-ийг барьж санхүүгийн схемийг бид өөрсдөө боловсруулсан. Гурван олон улсын компани дотоодын санхүүгийн шинжилгээний компаниуд оролцсон.
ХОГ 16 жил энэ хөрөнгө оруулалтын гэрээ үргэлжилнэ. Өнөөдөр нэг фунт ураны үнэ 80 ам.доллараар бодож үзвэл зөвхөн өгөөжийн тохируулга дээр 100 сая ам.доллар нөхөж хийнэ гэсэн үг. Тиймээс 50+1 зарчмаа бариад бидний санхүүгийн схем дээр нөгөө тал ажилласан" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.122
tiim ym amidral deer baidgui ymaa huu hudlaa sevhee boli !
Хариулах