УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польшид суух Элчин сайдаар томилох эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Zuv.mn
19 цаг 5 минутын өмнө

УИХ-ын Аюулгүй байдал Гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Элчин сайдыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн зөвшилцөх саналыг хэлэлцэнэ. Уг санал нь Монгол Улсаас Польш улсад суугаа Элчин сайд Б.Доржийг бүрэн эрхийн хугацаа нь дууссантай холбогдуулан эгүүлэн татаж, түүний оронд УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг томилох санал юм. Засгийн газар /ГХЯ/ энэхүү томилгоог хийх саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснийг дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон юм. 

Түүнийг  танилцуулгад орос, англи, герман, хятад хэлний мэдлэгтэй хэмээн бичжээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.84
    15 цагийн өмнө

    угаасаа тохироод л орж ирж байгаа биз дээ

    Хариулах
  • 202.179.15.130
    16 цагийн өмнө

    Мэргэжлиин дипломатуудаа ажиллуучээ

    Хариулах