С.Эрдэнэбат: Парламeнтын нэр хүндийг унагах, төр засгийг тогтворгүй байлгах сонирхлын цаана ихэнхдээ цөөн хүний явцуу сонирхол байдаг

Zuv.mn
21 цаг 21 минутын өмнө

Монгол Улс өнгөрсөн жил түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй парламенттай болсон билээ. Гишүүдийн тоо ийнхүү нэмэгдсэнээр олон улс төрч анх удаа хууль тогтоогч болж, дасан зохицох үйл явц үргэлжилж буй. Үүнтэй холбоотойгоор Парламентын чадамжийн асуудал үе, үе сөхөгдөж, шүүмжлэл дагуулах явдал гарч байгаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат энэ талаар байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Парламeнтын нэр хүндийг унагах, төр засгийг тогтворгүй байлгах сонирхлын цаана ихэнхдээ цөөн хүний явцуу сонирхол л байдаг. Цөөн хүнийг базаад хууль захиалж батлуулдаг, мөнгө өнгө дарамтаар хайрцаглаж асуудлаа шийдүүлж, хуулиар хулгай хийдэг сурцтай аргаа зарим олигархи хүсэмжлэх нь аргагүй л юм байна.

Олон жил улс орны гэхээс илүү надад ямар ашигтай юм би авна, үгүй бол гацаа, огцруул гэж байсныг жирийн ард иргэд бид нарийн учрыг яаж мэдэх вэ... 

Буруу аргаар эрх мэдэл, мөнгө, хууль хяналт, хэвлэл мэдээллийг эрхшээсэн бүлэг хэзээ ч ард иргэд улс орны ирээдүй сонин биш... Байдал бишдвэл гадагшаа л хөрөнгөө аваад явчихна. Олон оронд ийм байдал зөндөө тохиосон түүхтэй... Эх орноо гэсэн шудрага хүмүүс л муу муухайг нь засах гэж үлддэг...
Их эрх мэдэл, эд хөрөнгөний шунал хүнийг байтугай институци, улс орныг сүйрүүлдэг жамтай.
Шинэ парламeнт төрийн залгамж чанараа хадгалж туршлага мэдлэг шинэчлэл хослуулсан нас хүйс, нийгмийн бүлэгийн олон өнгө дуу хоолой тул зөвийг нь зүтгүүлж бурууг нь шүүчих чадал ард түмний түүхэн сонголтоор бүрдсэн гэж найдаж итгэж зүтгэж байгаа... 

Энэ шинэчлэл тогтолцоог хийхэд амаргүй байсан. Зөв чигээ олсон тул саад бэрхшээл дундуур дүн нуруугаа бариад явчих биз ээ. 

Ард түмэн сонгоод хаячих биш ажил хэрэгч эрүүл санал шүүмж дэмжлэгээ хамт үзүүлэх нь маш чухал" хэмээн фэйсбүүк хуудастаа бичсэн байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.