УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэхээс яг одоо,
· Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байгаа юм.
С.Ганбаатар "ТЭЗҮ бэлэн болсон уу. Ураны төсөл хэрэгжих хугацаанд зээл авах зайлшгүй хэрэг гарвал ТУЗ-ын 100 хувийн саналаар шийднэ гэсэн заалт байна. Энэ ТУЗ-д Монголын талаас хоёр хүн байгаа гэж ойлгож байгаа. 100 хувь гэдэгт Монголын талын төлөөлөл орох уу" гэж асуусан.
Тэрбээр энэ асуудлыг хөндөхдөө "Албан ёсоор хэлье. Оюутолгой дампуурчихсан. Өөрийн компанийн үнэ цэнээс 9 дахин өндөр зээл авчихсан байгаа компанийг дампуураагүй гэж хэлвэл бизнесийн сонгодог ойлголт байхгүй хүн болж хувирна" гэсэн байр суурийг илэрхийлэв.
Н.Учрал сайд түүний асуултад "Хөрөнгө оруулалтын гэрээнд төсөл хэрэгжих явцад зээл авахыг зөвшөөрөхгүй. Хэрвээ урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдал үүсэж, зээл авюахаар болбол хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн саналаар шийднэ гэсэн заалт оруулсан. ТУЗ-ын хувьд, Монголын тал нэг төлөөлөлтэй байгаа. Гэхдээ энэ хүн хориг тавих эрхтэй гишүүн гэдгээрээ онцлог. Оюутолгойн ТУЗ-д манайхаас гурван төлөөлөл байсан ч хориг тавих эрхгүй байсан. Тийм учраас хориг тавих эрхтэй байна нгэдэг чухал.
ТЭЗҮ бэлэн болсон. Хувт эзэмшлийг орлуулах тогтоолоо баталсан тохиолдолд эцэслэнэ. Угаасаа ТЭЗҮ бэлэн болоогүй байхад гэрээ байгуулна гэж юу байх вэ" гэж хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.88
Ganbaatar ene asuudald tuushtai bgaarai ! suuliin ued tuilbarguiteed bg shuu !
Хариулах103.168.34.88
OT .n TUZ .d urvagch etgeeduud l shurgalj ih tsalin avdag ym mongoliin tuluu tuich setgelgui , sayhan bas nuguu GHYamnii saidaar 2 sar boloid mutarsan Enhamgalan gegchiin henz huuhed tomligdson bnlee ene met erhgui nylhas tend TUZ .d shurgaj bndaa
Хариулах118.99.2.21
Энэ бол бүтэлгүй 2,3бороо оюутолгойн гэрээ
Хариулах202.55.188.34
1хэн хүнийг худалдаадл авчих нь шдээ.бүтэхгүй ээ.!!!
Хариулах