Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг хэлэлцсэн юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхэд 93 гишүүний 63 нь буюу 67.7 хувийн саналаар түүнийг элчин сайдаар томилохыг дэмжсэн байна. Ингэснээр санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр болжээ.
Н.Оюундарь 2016-2020 онд УИХ-ын гишүүн байсан, Гадаад харилцааны дэд сайдаар нэг жил ажилласан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна