О.Батнайрамдал: Баялгийг иргэдэд тэгш хуваарилах ажлыг бид ямар ч эсэргүүцэлтэй тулгарсан заавал хийх ёстой

Zuv.mn
4 цаг 48 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хурлаар  Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлСтратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийг эцэслэн батална. 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал энэ үеэр "Одоо болж байгаа үйл явдал, маргаашийн жагсаал ч тэр баялгийг ард түмэнд тэгш хуваарилах уу, хэдхэн хүний мэдэлд байлгах уу гэдгийг шийдэх л тэмцэл шүү дээ. Байгалийн баялагтай бүх улс орнуудад энэ тэмцэл байсан. Гэхдээ бид ямар ч эсэргүүцэлтэй тулгарсан бай энэ ажлыг заавал хийж чадах ёстой. Тогтолцоог нь бүрдүүлээд, стратегийн хэндхэн том төслөө хөдөлгөчихөд л улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал сэп гээд босоод ирэх энгийн эдийн засаг шүү дээ" хэмээн байр сууриа илэрхийллээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.225
    2 цагийн өмнө

    ЖАГСАХ ХҮМҮҮС ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА ЮМ УУ ДЭМЖЭЭД БАЙГАА ЮМ УУ.ОЮУН-ЭРДЭНИЙ ЭСРЭГ ЖАГСААЛ ГЭСЭН6 ТЭГВЭЛ ЭНЭ ХҮМҮҮС ЧИНЬ БАЯЛГИЙГ АРД ТҮМЭНД ХУВАРИЛАХГҮЙ ЭЛБЭГДОРЖТОН СҮҮ БАТБОЛД МСС -Д ӨГНӨ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ. ТОЙРЧ ЯРИХАА БОЛИОЧ.ТОЛГОЙ ЭРГҮҮЛСЭН

    Хариулах
  • 139.5.216.225
    2 цагийн өмнө

    ХЭН ЯАГААД ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГИЙГ НЬ АЛБАН СООР ХЭЛМЭЭР ЮМ.

    Хариулах
  • 139.5.216.56
    3 цагийн өмнө

    Сэвс гээд босох баитугаи босох нь нэгэнт өнгөрсөн ард түмэн юм бишүү

    Хариулах