Ж.Золжаргал: Борлуулалтын хоёр хувийг маркетингд зарцуулахыг зөвшөөрсөн нь ямар учиртай вэ

Zuv.mn
4 цаг 41 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хурлаар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийг эцэслэн батална. 

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "Дөрвөн асуулт байна. Нэгд, Францын талд маркетингийн зардалд борлуулалтын орлогын хоёр хувийг зарцуулахыг зөвшөөрсөн байна. Манай тал НӨАТ-ыг таван хувиар тогтоосон. Нөгөө талдаа маркетингийн зардал гээд хоёр хувийг өгчихөөр манай талын АМНАТ гурван хувь болчихгүй юу. Шар нунтаг бол хэрэглэгч цөөтэй, маркетинг төдийлөн шаардахгүй бүтээгдэхүүн шүү дээ. Хоёрт, гэрээний 5.8 дээр НӨАТ-аас чөлөөлөхдөө Засгийн газраас баталсан жагсаалтыг мөрдөнө гэж байгаа. Н.Учрал сайд хэд хоногийн өмнө "Тэр жагсаалт дээр шар нунтгийг эцсийн бүтээгдэхүүн гэж үзэхгүй. Бусад уул уурхайн бүтээгдэхүүнтэй үл ялгаварлах зарчмаар тохиргоо хийчихвэл нөгөө тал хүлээж авна" гэсэн. Гэтэл нөгөө талдаа Тогтворжуулах татварт орчихсон байгаа. Тэгэхээр гэрээ байгуулахаасаа өмнө энэ өөрчлөлтийг хийнэ гэж тооцсон уу. Яагаад гэвэл дараа нь тогтворжчих учраас. . Гуравт, Элементийн хүхрийг дотоодоос авна гэсэн. Хүхрийн хүчил биш билүү. Хоёуланг нь оруулах нь зөв болов уу. Дөрөвт, төсөл ажилласнаас хойш таван жилийн дараа орон нутагтай хамтарч инновацийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн. Энэ орон нутаг гэдэг нь орчуулгын алдаа байна уу. Орон нутгийн боловсролын байгууллагатай хамтарч ураны инноваци хэрэгжүүлэхгүй байлгүй дээ" гэв. 

Н.Учрал "Хэлэлцээр учраас нэг тал нь тулгаад байж болдоггүй. Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг хангасан гэдгээрээ л бид гэрээг амжилттай болсон гэж дүгнэж байгаа. НӨАТ-ын тухайд, заавал ярих ёстой. Францын тал юу гэж байна вэ гэхээр, хэрвээ та нар жишээ нь, угаасан нүүрсийг эцсийн бүтээгдэхүүн биш гээд үзчихвэл шар нунтгийг бас тэгж үзээч ээ л гэж байгаа юм. Энэ асуудлыг яриад явахаар цаана нь асар том ашиг сонирхол  байгаа юм билээ л дээ. Ер нь тэгээд угаасан нүүрсийг эцсийн бүтээгдэхүүн гэж үздэг ямар улс байх вэ дээ. Тэгэхээр бид шийдэх л ёстой. Харин энэ асуудал орж ирэхэд гишүүд маань дэмжээд өгөөрэй" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна