С.Бямбацогт: Үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэгч гэж юу байсан юм бэ

Zuv.mn
4 цаг 16 минутын өмнө

УИХ-ын Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш улсад суух Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ үед Б.Пүрэвдорж гишүүн "Дандаа МАН-ын хүн оруулж ирэхгүй шүү. Бид хамтарсан Засаг байгуулсан. Бүх түвшиндээ хамтарна шүү. Манай намд бас чадварлаг дипломатууд бий шүү" хэмээн байр сууриа илэрхийлсэн. 

Түүнийг ингэж хэлсний дараа УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт "Сая Б.Пүрэвдорж гишүүн хэллээ.Хамтарч байгаа юм чинь сандал ширээгээ хуваана гэж хэлж байна. Бид нар ажлаа хувааж хийх гэж, хариуцлагаа хувааж үүрэх гэж хамтарсан. Олон том гацсан төслүүдээ гацаанаас гаргах гэж, аль болох талцаж хуваагдаж улстөржихгүй улс орныхоо төлөө хамтарч ажиллах гэж хамтарсан. Энэ бодлого бүх шатандаа явах ёстой.

Бүх түвшиндээ хамтарсан бол хамтарсан шиг хамтрах хэрэгтэй. Орон нутагт АН ялсан гээд төрийн жинхэнэ албан хаагчдыг хоморголон халж байна. Хоморголж... Тэд чинь нам бус хүмүүс.

Ардын намын хаягтай гэж нэр нааж байгаад л хоморголж халж байгаа. Төрийн жинхэнэ албан хаагч тэд нарыг хэн хамгаалах юм, хэн өмгөөлөх юм. Төрийн албаны зөвлөл ажлаа хийж байна уу, хийхгүй байна уу. Ховд аймгийн ЗДТГ үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэгч гээд хүн томилогдоод ажиллаж байна. Ингэж болдог юм уу ?.

Хууль зөрчиж байгаа бол, хулгай хийсэн бол төрд ажиллаж байгаа хүмүүст хариуцлага хүлээлгэж халах ёстой.

Ажлаа сайн хийж чадаж байгаа, хууль зөрчихгүй байгаа албан хаагч нар ажлаа хийх ёстой төрийн албандаа. Оронд нь тавих гэж  байгаа хүмүүс бас төрийн албаны хууль, холбогдох хуулийн шалгуур шаардлага хангасан байх ёстой. Гэтэл үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэгч гэж ямар албан тушаал байдаг юм.

Сумынхаа иргэдээс, багийнхаа иргэдээс олонхийн санал аваад багийн даргад нэр дэвшээд гараад ирсэн, ялсан багийн дарга нарыг батламжлахгүй өчнөөн гацааж байна.  Иймэрхүү байдлаар хамтрахгүй ээ.

Хамтарч байгаа бол доод түвшиндээ, анхан шатандаа ч бас хамтраад ажлаа, хариуцлагаа, хуваах ёстой.  Ажлаа ч хуваах ёстой, эрхээ ч хуваах ёстой, үүргээ ч хуваах ёстой, хариуцлагаа ч хуваах ёстой" хэмээн хатуу байр суурь илэрхийлэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.