Иргэдийг төлөөлөх албан тушаалтны томилгооны сонсголыг иргэдээс нь нуухын учир юу вэ

Zuv.mn
4 цаг 35 минутын өмнө

-Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлд "амьгүй албат" томилогдох уу-

УИХ-ын гишүүн Ө.Шижир өнөөдөр "Эдийн засгийн байнгын хороо 10.00 цагаас Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийн томилгоог хаалттай хэлэлцэнэ. Хэнээс юуг нуугаад хэдхэн хүний томилгоог хаалттай хэлэлцэх гээд байна вэ. Т.Доржханд хамаатнаа томилуулж байгаа болохоор хаалттай хуралдаж байгаа юм уу" гэжээ. Эргэцүүлбээс, нэр дэвшигчдийн дотор Т.Доржхандын хамаатан байгаа эсэх нь гол биш. Нэр дэвшүүлэх субъектүүд байгаа юм билээ. Харин хэр чадвартай хүмүүс нэр дэвшив, хэн дэвшүүлэв, иргэдийн эрх ашгийг хамгаалж чадах уу гэдэг нь гол. 

УИХ-ын албан ёсны цахим хуудаст тавигддаг хэлэлцэх асуудлын товд бичсэнээр үнэхээр ЭЗБ хаалттай хуралджээ.  Өөрөөр хэлбэл, иргэд бид Санхүүгийн зохицуулах хороонд өөрсдийгөө төлөөлүүлэх хүнээ ямар хүн бэ гэдгийг харах боломжийг УИХ, Байнгын хороо хааж болохыг харуулж байна. 


Бид энэ талаар тасдаж "сайжруулсан" бичлэг, албан мэдээ л унших магадлал өндөр гэсэн үг. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүн гэдэг санхүүгийн салбарт иргэдийн эрх ашгийг хамгаалж, болж бүтэхгүйг хэлж дамжуулан засаж залруулах үүрэгтэй албан тушаалтан. Ийм албан тушаалд иргэдийн мэдэх эрхэд халдан, халдан хэн нэг улстөрч өөрийн хүнээ томилуулах нь иргэдийг хамгаалагдах боломжийг хааж байна гэсэн үг юм.   

Цаашдаа энэ чухал албан тушаалд тавигдах хүнийг илүү нээлттэй сонгон шалгаруулдаг болох хэрэгтэй байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна