Л.Мөнхбаясгалан: Нефт боловсруулах үйлдвэр бол Энэтхэгийн ЗГ-ын бизнес​

Х.Есү
4 цаг 22 минутын өмнө

Нефт боловсруулах үйлдвэрийн талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас тодруулга мэдээлэл авлаа. 

Л.Мөнхбаясгалан: "Нефт боловсруулах үйлдвэр бол Энэтхэгийн ЗГ-ын бизнес. Төсөл удаашрах тусам тэдэнд ашигтай. 

"Петрочайна Дачин тамсаг" компанийн олборлож байгаа газрын тосыг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр авч үйлдвэртээ түүхий эд болгож, бензин үйлдвэрлэх гэж байна шүү дээ. Гэтэл түүнийх нь олборлолт багасаад л байдаг. 

Манай үйлдвэр чинь 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байхгүй юу. Гэтэл энэ нь байхгүй. Хайгуул, олборлолт хийх 19 орны 57 компанид манай улс санал тавьсан байдаг юм байна. Гэтэл бодит байдал дээр нэг ч орон хайгуул, олборлолт хийх гэж ирээгүй. 

Тэгсэн дахиад Энэтхэгийн компани ороод ирсэн. Нөгөө дөрвөн багц ажлын гурвыг нь авсан компани дахиад ороод ирсэн. Ингээд бид бүх зүйлээ Энэтхэгт атгуулна. Бидэнд ямар ч эрх мэдэл байхгүй болно" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна