Т.Мөнхсайхан: С.Энхболдыг ЭМД-ын санг хүнд нөхцлөөс гаргах туршлагатай хүн гэж үзсэн

Zuv.mn
3 цаг 7 минутын өмнө

Авлигын хэрэгт холбогдон шалгагдаж буй Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар томилсон нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.  

Уг томилгооны талаар салбарын сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа. Тэрбээр "С.Энхболдыг авлигын хэрэгт холбогдсон талаарх албан ёсны мэдээлэл байхгүй байна. Тухайн хүнийхээ хувьд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан хүн.   Өнгөрсөн жил ЭМДЕГ маань нэлээдгүй хүнд байдалд орлоо шүү дээ. Гурван  жил хуримтлагдсан төвлөрөх ёстой мөнгийг төвлөрүүлээгүй энэ өр ширнээс үүдэлтэй. Тэгэхээр энэ нөхцөл байдал яагаад үүссэн цаашдаа ер нь ямар арга хэмжээ энэ тэр авч хийж хэрэгжүүлэх ёстой юм гэдэг тал дээр нэлээн өндөр туршлагатай гэж харж байна.  

 АТГ-аас одоо ямар нэгэн тийм зөрчил байна уу гэдэг бичгийг нь явуулсан. Энэ албан тушаалд томилоход ямар нэгэн зөрчил алга аа, томилж болохоор байна аа гэдэг утгатай дүгнэлт ирсэн учраас л албан тушаалд нь томилсон. Миний хувьд бол яллагдагчаар татагдсан гэдэг тийм мэдээлэл байхгүй" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна