Хоошорюүд ёкозүна цол олгохыг 100 хувийн саналаар дэмжлээ

Х.Батсайхан
Өчигдөр 08 цаг 31 минут

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны Екозүнагийн асуудал эрхэлсэн зөвлөл өчигдөр хуралдаж, хацү башёд түрүүлсэн озэки Хоошорюүд ёкозүна цол олгох эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Шийдвэр 100 хувийн саналаар гарчээ.

 Ёкозүнагийн зөвлөлийн дарга Масаюки Ямаути шийдвэрээ тайлбарлахдаа “Тийм ээ, тэр гурван удаа ялагдсан. Гэхдээ тэр гурван барилдаанд гурвууланд нь довтолж яваад алдаа гаргасан. Бяр хүч дутсандаа унаагүй. Бас нэг онцлох зүйл бол Хоошорюү өнгөрсөн тэмцээнд том цолтой /ёкозүна, озэки, сэкивакэ, комүсүми/” бөхчүүдэд нэг ч унасангүй, бүгдийг нь давлаа. Сүүлийн өдөр гурав дараалж барилдах болоход ч давж гарснаараа сэтгэлзүйн хүч чадлаа баталж харуулсан” гэсэн байна.

Ёкозүнагийн зөвлөлийн шийдвэрийг Сүмо бөхийн холбооны Захирлуудын зөвлөл энэ сарын 29-нд буюу маргааш баталгаажуулна. 

С.Бямбасүрэн мэргэжлийн сүмогийн 74 дэхь, Монголоос төрсөн зургаа дахь ёкозүна цолтон болох нь ийнхүү тодорхой болж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна