Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт болон нэр бүхий албан тушаалтнуудын төрсөн өдрийг төсвийн мөнгөөр тэмдэглэсэн тухай баримт олон нийтэд ил болоод буй.
Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг хийжээ.
Тэрбээр "Надад болон нэр бүхий хүмүүст мөнгөн аяга гардуулах тушаал гаргасан нөхдийн өмнөөс хүлцэл өчье.
Үнэнийг хэлэхэд би тэр аягыг нь огт аваагүй болно. Ийм ёс зүйгүй тушаал шийдвэр яагаад гаргав гээд асуухаар хуучин тогтсон уламжлал, бүх яамдад угаасаа байдаг л зүйл гэсэн молхи тайлбар хийснийг хувь хүнийхээ хувьд дургүйцэж хүлээж авсан.
Би сайдаар байгаа цагтаа Батлан хамгаалах яам, ЗХЖШ-т дахиж ийм зохисгүй үйлдэл гаргуулахгүй.
Дахин хэлэхэд миний бие мөнгөн байтугай шаазан аяга ч аваагүй болохоо, мөн хэзээ ч тийм зүйл авахгүй гэдгээ холбогдох хүмүүст хатуу сануулсан болно" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.134
Бөө
Хариулах66.181.180.87
Авсан байгаад шуугиад ирэхээр нь буцаагаад өгсөн гээ биз дээ
Хариулах66.181.177.139
Сайн байна ингээд тухай тухай үед нь бут цохиод байвал больчихно. Нэг ёсондоо бялдуучилж эсвэл мундаг хүн болох л гэж хийдэг ажил.
Хариулах66.181.184.94
Хулгай хийсэн хүн би хулгайлсан гэж хэзээ ч хэлдэггүй, хэрэг хүлээдэггүй. Чи муу хулгайч хэзээ ч хүлээхгүй. Хөгжсөн оронд бол чууд л огцордог. Чамд тийм эр зориг бхгүй, муу хар хулгайч а. 7 уулын цаагуур далд ормор
Хариулах