Х.Булгантуяа: Анх удаа нийгмийн даатгалд хамрагдаж байгаа иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд чөлөөлнө

Г.Анар-Эрдэнэ
2026/07/02

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Нийгмийн даатгалын тухай хууль батлагдсантай холбоотойгоор шимтгэл болон тэтгэврийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ахмадын тэтгэврийн нэг хэсгийг улсын төсвөөс хүн болгонд 100-300 орчим мянган төгрөгийг авч байгаа тэтгэвэр, ажилласан жилтэй нь уялдуулж өгөх суурь тэтгэвэр бий болсон. Тэтгэврийн даатгалын сангаас олгодог одоо олгож байгаа тэтгэврээ үргэлжлүүлэн авна гэсэн үг. Хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн хуулийг өргөн бариад гурван давхар тогтолцооноос авахаар боллоо. Мөн Нийгмийн даатгалын багц хуульд өөчлөлт оруулахдаа ажил олгогч нарт нэлээд давуу байдал олгосон. Ерөнхий сайдын “Чөлөөлье” уриалгын үр дүнд өөрчлөлтүүдийг оруулсан.

Албан бус салбарт ажиллаж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангаж, ирээдүйд тэтгэвэр авах боломжийг нээж өгөх зорилгоор анх удаа нийгмийн даатгалд хамрагдаж байгаа иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд чөлөөлөхөөр болж байна. Одоо болтол даатгуулж амжаагүй иргэд энэ хугацаанд даатгуулбал 50 хувийг нь 24 сарынх хугацаанд чөлөөлнө.

Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, үйл ажиллагааг тогтворжуулах зорилгоор сүүлийн таван жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн тав хүртэлх ажилтантай ажил олгогчийн гурав хүртэл ажилтны тэтгэвэр тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 36 сар хүртэлх хугацаанд, хэрэв ажилтан хөгжлийн бэрхшээлэй бол 60 хүртэлх сарын хугацаанд чөлөөлөхөөр болсон. Бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 40 орчим хувь нь 1-5 ажилтантай байдаг. Эдгээр ажил олгогчдын хувьд 36-60 сарын хугацаанд хөнгөлөлт эдлэх боломж бмй боллоо.

Хөлсөөр гүйцэтгэх гэрээн дээр авдаг шимтгэлийг, хөдөлмөрийн гэрээгээр аль нэг байгууллагад ажиллаж байвал хажуугаар нь өөр ажил хийж авсан хөлсний шимтгэлийг өөрийн сонголтоор ганцхан гэрээнээсээ төлнө. Хуучин бол бүх гэрээнээс нь төлдөг байсан. Төлж байгаа шимтгэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав нугалснаас хэтрүүлэхгүй. Аль аль талыг дэмжсэн хуулийн зохицуулалтыг хийж өгсөн.

Ажил олгогчийг дэмжих, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх, хувийн нэмэлт тэтгэвэр, даатгалд хамрагдах нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх цалин хөлсний дээд хэмжээг тогтоосон. Ажилтан болон даатгуулагч талаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-аас дээшгүйгээр төлдөг. Найман саяас дээш цалинтай хүмүүс энэ мөнгөнөөсөө өөрийнхөө шимтгэлийг төлнө. Ажил олгогч талдаа өгч байгаа цалингийнхаа хэмжээнээс төлдөг байсан бол үүнийг үе шаттайгаар дараагийн 3 жилийн хугацаанд бууруулан хуульчилж өгч байгаа.

Оюутан залуучуудын хувьд цалингаас нь нийгмийн даатгалын шмтгэлийг бүтэн авдаг байсан бол шинэ хуульд 15-24 насны дэд бакалавр, бакалаврын зэргээр сурч байгаа оюутнуудын хувьд өөрийн гар дээр авч байгаа цалингаас шимтгэл төлөхгүй байхаар хуульчилсан. Гэхдээ өөрийн сонголтоор төлсөн ч болно, төлөхгүй байсан ч болно. Шимтгэлээс чөлөөлөгдөж байгаа ч 26 нас хүрээд өөрийн хүслээр нөхөн төлж болно. Өндөр цалитай болох, эсвэл декрит авахаар бол, өөрийнхөө нийгмийн хамгааллын бодлогыг хангая гэвэл боломжтой" гэлээ




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.66
    2026/07/03

    Чөлөөлсөн 50%-ийг хаанаас юугаар нөхөх юм бэ??? Популизм чинь хэрээс хэтэрлээ!!!

    Хариулах
  • 202.55.186.137
    2026/07/03

    МАН-ынхан сүүлийн үед дээр доргүй яав аа.???. гэмээр л худлаа ярьж байна. Галзуурчаагүй биз??? Бүр улайрчихсан.. Ард түмэн юу ч мэдэхгүй, юу ч ойлгохгүй.. зүгээр л ярь гэдэг командыг дээрээс өгсөн юм уу гэлтэй..ккк

    Хариулах
  • 202.55.186.137
    2026/07/02

    Эднүүс одоо хэн ч ойлгохгүй галзуу юм ярихаа болимоор байна! Юу ч гэсэн үг юм? Бүх нийтийг хамарсан даатгалын тогтолцоо маш тодорхой, тогтвортой байх ёстой! Дурын нэг улстөрийн нам, улстөрч гарч ирээд өөрсдийн үзэмж, цаг үеийн байдалд тохируулаад өөрчлөөд байвал хэнд, юунд итгэж НДШ төлөх юм бээ?? Хэдэн зуун жил үргэлжлэх, өнгөрсөн, ирээдүйг холбох ийм гурвалсан тогтолцоогоор оролдож болдоггүй юм малнууд аа!!! Таануусын хийх ажил бол төрийн бодлогын хүрээнд барьж чадаагүй төгрөгийн ханшийн уналтын зөрүүгээр тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлж өсгөх!!! Цалингийн суурь өссөн бол тэтгэвэр дагаад өсөх ёстой. Ханш унасан бол инфляцийн зөрүүгээр тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх ёстой. Энэ л төр барьж байгаа таануусын ажил!!! Тэрнээс тэтгэврийн тогтолцооноос болоод хүн хохироод байгаа юм огт байхгүй. Одоогийн тогтолцоо хүн бүхэнд шударга үйлчилж байгаа. Гагцхүү тэтгэвэр тогтоолгосон цагаас нь хойш төгрөгийн ханшийн уналтаар индексжүүлж яваагүйн улмаас мөнгө биш болчоод байна. Ж/нь, 2014 онд 1,4 сая төгрөгийн тэтгэвэр авч байсан хүн 1000$ авч байж. Тэгвэл одоо 1,4 сая төгрөг 400 $-той тэнцэж байна. Иймэрхүү байдлаар ойлгочих. Энэ зөрүү яагаад үүссэн бэ? Хэн хариуцлага хүлээх ёстой вэ? НДШ өндөр төлнө гэдэг бол тийм хэмжээнд нарийн мэргэшиж, эсхүл хэд хэдэн ажил хийж байж цалин хөлс авсан гэсэн үг. ТӨК, УИХ, ЗГ, ЕТГ хавийн хэт өндөр цалинтай хүмүүс байдаг бол тэднийхээ цалинг ердийн олонхийн түвшинд аваач. Шударга бусыг сууриар нь засахгүй мөртлөө тэтгэврийн хэдэн хөгжшчүүдийн 5 цаасыг нааш цааш тонгочуулж, насны баталгааг нь үгүй хийж байгаагаа мэдэх хэрэгтэй МАНгарууд аа!!!

    Хариулах
  • 23.251.47.46
    2026/07/02

    Чи нх сайд хийхдээ итгэлцуур гэдэг юм гаргаж олон ахмадуудыг хохироосон. Мэблэг чадваргуй гэдэг нь харагдсан. Данхын ивээлээр дээшээ ахиж явсан шуу дээ.

    Хариулах
  • 23.251.47.46
    2026/07/02

    Энэ авгай худалаа мэдэмхийрч яриад яахав. Ялаа эдэлж хуулийн хариуцлагаа хулээ

    Хариулах