НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн захирал З.Төмөртөмөө дарга нарын хариуцлагагүй байдал, ажил удаашралтай явагдаж байгаа асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр,
"Өглөө ажил дээрээ арын өрөөндөө очиж хэвтэж байгаад л ямар ч бүтээлч санаачилга гаргахгүй, хэн ч энэ хэдэн жилийг өнгөрүүлж чадна шүү дээ.
Бүгд хэвлэлээс айдаг. Гал авахаас айдаг. Хэн намайг юу гэх бол гээд муурын нүд царайлж байгаад л хурал болохоор нэг л сайхан хүмүүс худлаа инээгээд л. Гарч явахаараа халаасандаа салаавчтай. Ийм нэг баахан дарга нартай болчихлоо.
Энэ нөхдүүдийг бүгдийг нь суулгаж, ярьдаг хэлэлцдэг, санал бодол уралддаг, санааг нь сонсдог баймаар байна. Үнэхээр салбараа мэддэг юм бол иргэдэд тайлбарлаж өг. Маниасаа дор дарга нар олон байна шүү дээ. Дарга нар нь солигдлоо гээд бас нэг унхиагүй юм дахиад л хүрээд ирэх юм. Бас юу ч гарахгүй.
Ам нээж үг хэлж чадахгүй, үзэл санаагаа ойлгуулахгүй. Хамгийн доод талын мэргэжилтэн хамаг юмыг нь бэлдэж өгөөд л тэр нөхөр цаас хараад ярьж байгаа юм л даа. Эд нарыг чинь байнга загнаад байхаар, попорч байгаа харагдаад байгаа юм.
Төрийн ажил хийж байгаа хүн шийдвэр гаргах хамгийн өндөр түвшинд ажиллаж байгаа хамгийн чухал хүмүүс гэдгээ ойлгомоор байгаа юм. Хэрвээ энэ үлбэгэрээрээ байх юм бол зөвхөн та нар нэг хүнээ урдаа барьж, ард нь нуугдсан, бамбайн дор хорогдсон хэдэн цэргүүд болж хувирлаа шүү" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
ORCHIN YEIIN ZALUUS MUUHAI BERTEGCHID BOLSON BAS UNENCH SHUDRAGA BISH
Хариулах66.181.183.248
одоо ажил хийдэг залуус байхгүй болсон төрд орсон хүмүүс дандаа танил талаар ороод худлаа цаг өнгөрсөөн хүмүүс болсон доо олигтой хүн байхгүй бүгд төрөөс зугатаад ажил явахгүй нь дээ дарга минь
Хариулах